Буцах

STARTUP 2022 - ШИЛДЭГ СТАРТАП БОЛОН ЗАЛУУЧУУДЫН БАГТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ УЛСЫН УРАЛДААН - CYE



JCI байгууллагаас 2020 онд эдийн засгийг сэргээх, залуу бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор санаачилсан "Бүтээлч залуу бизнес эрхлэгчид буюу CYE” төслийг энэ жил анх удаагаа Монгол орон даяар Хөдөлмөр Нийгмийг Хамгаалах Яам, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар, Стартап Маркетинг Спэйс ХХК болон Стартап Монгол ТББ -уудтай хамтран JCI Монгол байгууллага зохион байгуулах болсоныг дуулгахад таатай байна.

Хамтран зохион байгуулснаар JCI Монгол байгууллагын гишүүд болон гишүүн бус бизнес эрхлэгч залуус оролцох боломжтой байгаагаараа давуу талтай болж байгаа юм.Уралдааны зорилго:Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхлэж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, дараагийн шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах, цаашлаад олон улсын тэмцээнд шилдэг багаа оролцуулах зорилготой.

Уралдаанд хамрагдах үндсэн шалгуур:

- Шинэлэг санаа бүхий стартап бизнесээ эхлүүлж байгаа залуус- 15-34 насны Их, дээд сургууль болон МСҮТ-ийн суралцагчид байж болно

- Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх ОРОЛЦОО төслийн төгсөгчид

- Гарааны бизнес, бизнес эрхлэгчид

Зохион байгуулагчид:

Санаачлагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамЗохион байгуулагч: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хэрэгжүүлэгч:

- Стартап Маркетинг Спэйс ХХК- Стартап Монгол ТББ- JCI Монгол

Уралдааны хугацаа:

Улсын аварга шалгаруулах уралдаан нь 2022 оны 04-р сарын 01-ний өдрөөс 2022 оны 05-р сарын 05-ны хооронд зохион байгуулагдана.

Уралдаан зохион байгуулагдах үе шатууд:

Нэгдүгээр үе: 2022.04.01 - 04.17- Бүртгэл, анкет

Хоёрдугаар үе: 2022.04.18 - 04.30- Эхний чиглүүлэг сургалт /Бүртгүүлсэн бүх багууд хамрагдана/- "Speed pitch" 1-р шатны сонгон шалгаруулалт /Онлайн, 40 баг/- Онлайн менторинг /шалгарсан 40 баг/- "Competitive pitch" 2-р шатны сонгон шалгаруулалт /Онлайн, шилдэг 12 баг/

Гуравдугаар үе: 2022.05.01 - 05.05- Онлайн менторинг /шилдэг 12 баг/- "Final pitch day" эцсийн шалгаруулалт

Шагналын сан:Улсын аваргад шалгарсан эхний 6 багт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр нийт 99,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгоно.

1-р байр 1 баг: 20,000,000 төгрөг

2-р байр 2 баг: 17,000,000 төгрөг /баг тус бүр/

3-р байр 3 баг: 15,000,000 төгрөг /баг тус бүр/

Нэмэлт шагнал:

Үндэсний ялагчаар тодорсон нэг багийг 2022 оны 05 сард болох JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулганы хүрээнд зохион байгуулагдаж буй Creative Young Entrepreneur (CYE) уралдаанд улсаа төлөөлөх оролцох эрх авна.

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1sAiqnMb2xaEKJ0iuo9IdFEZ.../edit

Мэдээлэл авах дугаар: 9934-1676, 99114806

"SHINE BRIGHT"

Хүндэтгэсэн,

JCI Монгол ТББ