"ТЭГШ БОЛОМЖ ТӨСЛИЙН НЭЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО"

JCI Централ салбар байгууллага 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа "Тэгш боломж төсөл" маань нээлтээ хийлээ. 2022 онд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн онцлогтой хэрэгжиж эхэлж буй төсөл маань нийгэмд тэгш боломжийг хүртээж, хөгжлийн суурийг тавих зорилгоор дуу хоолойгоо хүргэхийн төлөө явуулж байна.
Төслийн нээлт Монголын уран зургийн Галерейд ёслол төгөлдөр эхлэн
• Уран зургийн хосгүй үнэт бүтээлүүдийн үзэсгэлэн
• Морин хуурын чуулгын дэлхийн болон үндэсний шилдэг бүтээлүүдийн тоглолт
• Art Terapi & Sound Terapi
• Монгол улсын соёлын гавьят зүтгэлтэн, зураач А.Бат-эрдэнэ ирсэн зочид бүрт шог зургийг нь зурж өгч
• Буфет хоол & хүндэтгэлийн дарс
• Уран зургийн дуудлага худалдаа зохион байгуулан, хөгжилтэй, халуун дулаан уур амьсгал дунд боллоо.
Дуудлага худалдаанд:
1. Б.Отгонтүвдэн,
2. М.Ган-Очир,
3. Ч.Энхсайхан
4. С.Намуунцэцэг нарын 4 уран бүтээлчийн зураг оролцон маш амжилттайгаар эзэндээ хүрсэн юм.
Уг уран бүтээлчид дундаас 2 уран бүтээлч нь "Түгээмэл хөгжил" ТББ-ын гишүүн бөгөөд зураач Ч.Энхсайхан нь амаараа зурдаг бол С.Намуунцэцэг хөлөөрөө зурдаг юм.
Тус 2 уран бүтээлчийн бүтээлээс олсон орлогыг зураач нартаа гардуулан өглөө.
Төслийн нээлтэнд морилон ирсэн хүндэт зочиддоо талархал илэрхийлэе!


"SHINE BRIGHT"
Хүндэтгэсэн,
JCI Монгол байгууллага
