Буцах

SAVE ANGELS-DIGITAL HEALTH ТӨСЛИЙН НЭЭЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

JCI Монгол байгууллагын ТУГ төслүүдийн нэг, JCI Чэйрмэн салбар байгууллагаас анх санаачлан хэрэгжүүлж эхэлсэн, хамгийн урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж буй SAVE ANGELS-DIGITAL HEALTH төслийн нээлт, Хамтын ажиллагааны санамж бичиг зурах ёслолын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

Энэ өдөр JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн SAVE ANGELS-DIGITAL HEALTH " төслийн хүрээнд Hello Baby app хөгжүүлэгч Фемтек солюшн ХХК-тай “Хамтын ажиллагааны санамж бичигт” гарын үсэг зурлаа.Тус арга хэмжээн үеэр JCI Чэйрмэн салбар байгууллагын 2022 оны Дотоод үйл ажиллагаа хорооны захирал О.Энхбаяр, Миг Даатгал ХХК-н Дэд захирал Г.Төгөлдөр, ГэрТүүн анимэйшн ХХК-н Гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил нар 100 сая төгрөгний Маркетингийн Хагас жилийн Компанит ажлыг гүйцэтгэхээр Хандив өргөлөө.

Дутуу төрсөн нярайн эндэгдэлийг бууруулах, Монгол улсын хэмжээнд нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр 7 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй Save Angels төсөл өнөөдрийг хүртэл 2000 орчим хүүхдийн амь насыг аварчээ.Мөн эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төвийн мэс заслын дараах нөхөн сэргээлтийн хувь 72,2%-иас 96% болон 23,8% нэмэгдсэн.Дутуу төрсөн нярайн эндэгдэл 19,1%-иас 5,6% болон буурсан.Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Өргөө, Амгалан төрөх нь нийт 120 гаруй нярай инкубатор аппарат, нярайн хяналтын монитор, шар хэмжигч төхөөрөмж болон дулаан ширээг ашиглаж эндэгдэл багассан. Нярайн эндэгдэл 40%-иар буурсан.2022 онд тус төсөл SAVE ANGELS-DIGITAL HEALTH нэрийн дор эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө хэмээх үзэл баримтлалаар дутуу төрөлт, нярайн эндэгдэлээс урьдчилэн сэргийлэх, эхчүүдийн жирэмсний үеийн эрүүл мэнд болон эх нярайн эрүүл мэндийн боловсролд чиглэн ажиллах болно.

2022 онд Save Angels төслийн хамтрагчаар ажиллах Hello Baby app нь Монгол улсын бүх жирэмсэн ээжүүдийг хамарсан 120.000 орчим хэрэглэгчтэй жирэмсэн ээжийн эрүүл мэнд болон нярайн асаргааны талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг аппликэйшн юм. Өөрсдөө жирэмсэн болох үедээ нийгэмд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг олж харан тухайн асуудалд гарц шийдэл санал болгосноор богино хугацаанд 120.000 хэрэглэгчтэй Монгол улсын бүх жирэмсэн эхчүүдийг бүрэн хамарсан цахим платформыг бий болгон хөгжүүлж яваа технологийн салбарт амжилттай ажиллаж буй эмэгтэйчүүдийн уналт босолт амжилт ухаарал, инээд нулимстай түүхийг мөн энэ өдөр бидэнтэй хуваалцлаа

.#SHINE_BRIGHT

Хүндэтгэсэн,

JCI Монгол байгууллага