Буцах

SAVE ANGELS-DIGITAL HEALTH ТӨСЛИЙН НЭЭЛТ

Технологийн салбарын хүчирхэг эмэгтэйчүүдийн амжилтын түүхээс

JCI Чэйрмэн салбар байгууллагаас анх санаачлан хэрэгжүүлж эхэлсэн, хамгийн урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж буй JCI Монгол байгууллагын туг төслүүдийн нэг болох SAVE ANGELS-DIGITAL HEALTH төслийн нээлтийн ажиллагаа, мөн технологийн салбарт ажиллаж буй хүчирхэг хөдөлмөрч эмэгтэйчүүд хэрхэн амжилттай стартап босгосон түүх, тэдний JCI Монгол байгууллагатай хамтрах болсон шалтгаан зэргийг мэдэхийг хүсвэл 2022.01.15 Бямба гаригийн 17.00 цагт Corporate Convention Center-ийн Улаанбаатар танхимд эрхэм гишүүд та бүхнийг урьж байна.Дутуу төрсөн нярайн эндэгдэлийг бууруулах, Монгол улсын хэмжээнд нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр 7 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй Save Angels төсөл өнөөдрийг хүртэл 2000 орчим хүүхдийн амь насыг аварчээ.

Харин 2022 онд тус төсөл SAVE ANGELS-DIGITAL HEALTH нэрийн дор эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө хэмээх үзэл баримтлалаар дутуу төрөлт, нярайн эндэгдэлээс урьдчилэн сэргийлэх, эхчүүдийн жирэмсний үеийн эрүүл мэнд болон эх нярайн эрүүл мэндийн боловсролд чиглэн ажиллах болно.

2022 онд Save Angels төслийн хамтрагчаар ажиллах Hello Baby app нь Монгол улсын бүх жирэмсэн ээжүүдийг хамарсан 120.000 орчим хэрэглэгчтэй жирэмсэн ээжийн эрүүл мэнд болон нярайн асаргааны талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг аппликэйшн юм.

Өөрсдөө жирэмсэн болох үедээ нийгэмд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг олж харан тухайн асуудалд гарц шийдэл санал болгосноор богино хугацаанд 120.000 хэрэглэгчтэй Монгол улсын бүх жирэмсэн эхчүүдийг бүрэн хамарсан цахим платформыг бий болгон хөгжүүлж яваа технологийн салбарт амжилттай ажиллаж буй эмэгтэйчүүдийн уналт босолт амжилт ухаарал, инээд нулимстай түүхийг мөн энэ өдөр та бүхэнтэй хуваалцах болно.

Мөн энэ өдөр JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн Save "Angels-Digital Health" төслийн хүрээнд Hello Baby app хөгжүүлэгч Фемтек солюшн ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

#SHINE_BRIGHT

Хүндэтгэсэн,

JCI Монгол байгууллага