"MENTORSHIP FOR RISE” ТӨСЛИЙН “JCI MENTORSHIP" ЭХЭЛЛЭЭ

- Огноо: 2022/01/05
JCI Монгол байгууллагын "Mentorship for RISE” төслийн эхний анги болох болох "JCI Менторшип хөтөлбөр"-ийн чиг баримжаа олгох сургалт 15 салбар байгууллагаас оролцож буй 30 Ментий нарын бүрэлдэхүүнтэй амжилттай зохион байгуулагдлаа.
"JCI Mentorship хөтөлбөр" нь JCI байгууллагын 2022 оны шинэ гишүүдийн хөгжлийг дэмжин, шинэ үеийн манлайлагч гишүүдийг бэлтгэх зорилготой юм.
Төслийн танилцуулгыг ирсэн гишүүдэд танилцуулж дараах сургалтууд орлоо.
Үүнд:1.
"Mentorship for RISE" төслийн танилцуулга - "Mentorship for RISE" төслийн хорооны захирал Э.Ануу /JCI Цeнтрал/
2. "JCI байгууллага, JCI Монгол байгууллагын түүх" сэдвээр - JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн
3. "Цагийн менежмент" сэдвээр - JCI Монгол Академийн захирал, 3 одтой сургагч багш Б.Болортуяа нар оролцлоо.
SHINE BRIGHT
Хүндэтгэсэн,
JCI Монгол Байгууллага
