Буцах

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

  • Огноо: 2017/02/23 – 2019/12/31
  • Байршил: Улаанбаатар хот
  • Төсөв: 1,000,000₮
  • Чиглэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
  • Салбар: JCI Central
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

Төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

Зорилт 1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтэц, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх.

Үр дүн 1.1 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөтэй саадгүй зорчих боломжийг бүрдүүлсэн барилга байгууламж, зам талбай, орчин нөхцлийг бий болгоно.

Үр дүн 1.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд угтанүйлчлэх үйлчилгээний ажилтанг бэлтгэнэ.

Зорилт 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, мэдээллээр хангагдах орчинг сайжруулах.

Үр дүн 2.1 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд тулгуурласан мэдээлэл авах сувгийг нэмэгдүүлсэн байна.

Зорилт 3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэдийн санал санаачилгыг дэмжих замаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи эерэг хандлагыг төлөвшүүлэх.

Үр дүн 3.1 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлж, тэдэнд хандах нийгмийн эерэг орчин бүрдсэн байна

Зорилт 4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг өргөжүүлэх.

Үр дүн 4.1 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийж бүтээсэн урлаг, уран сайхны бүтээлийг олон нийт таньж мэдсэн байна.

Төслийн зорилго

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчинг бүрдүүлэхэд төр, иргэний нийгэм болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулахад чиглэгдэнэ.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтэц, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, мэдээллээр хангагдах орчинг сайжруулах.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэдийн санал санаачилгыг дэмжих замаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи эерэг хандлагыг төлөвшүүлэх.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг өргөжүүлэх.