Буцах

START-UP JCI

  • Огноо: 2013/10/25 – 2013/11/15
  • Байршил: Ulaanbaatar
  • Төсөв: 8,555,654₮
  • Чиглэл: Хөтөлбөрт хамрагдсан 44 хүнээс гадна Монгол улсын нийт хүн амын дөрөвний нэг нь буюу 700,000 гаруй хувь хүн, бизнес эрхлэгчид, иргэд
  • Салбар: JCI Leader
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

Монгол орон даяар 10 сарын 25-наас гурван өдрийн турш буюу нийт 54 цаг үргэлжилсэн Startup Weekend JCI үйл ажиллагааг JCI Leader салбар байгууллага “Шинэ эхлэх цэг” ТББ, TV5 телевизтэй хамтран зохион байгуулсан ба үйл ажиллагааны тухай нэвтрүүлэг 11 сарын 11-ний өдрөөс TV5 телевизээр орон даяар цуврал болон цацагдсан юм. Мөн нэвтрүүлгийг онлайнаар дэлхийн хаана ч үзэж болохоор байршуулсан нь илүү өргөн хүрээг хамарч чадсан.
Юуны өмнө бид JCI байгууллагын эрхэм зорилго, алсын харааг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулсан.
1. Start Up Weekend гэж юу вэ?
Start Up Weekend нь дэлхийн 115 орны 556 хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээ юм. Тус арга хэмжээний зорилго нь орон орны бизнес эрхлэгч залуучуудын шинэ санаа, чанаачлагыг амжилттай бизнес болгон хувиргах, хөрөнгө оруулагчдыг өндөр өгөөжтэй бизнес төслүүдтэй уулзуулах замаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах юм. Start Up Weekend нь улс орны өнцөг булан бүрээс чадварлаг мэргэжилтэнүүд, хөгжүүлэгчид, уран бүтээлчид, эдийн засагчид, маркетерүүд, дизайнеруудыг нэг дор цуглуулж тэдний туршлага, ур чадвар, авьяас билигийг өндөр үр ашигтай, урт хугацаанд үргэлжлэх бизнес төсөл, амжилт гаргах бараа, үйлчилгээ болгодог.
Уг арга хэмжээ нь 54 цагийн турш үргэлжилдэг бөгөөд оролцогчид 60 секундэнд багтаан өөрийн санааг танилцуулж, шилдэг 10 санаа тус бүрээр 10 багт хуваагдан бизнес төлөвлөгөөгөө боловсруулж, арга хэмжээний төгсгөлд танилцуулга бэлтгэн хөрөнгө оруулагч нарт танилцуулсанаар шилдэг бизснес төслүүд шалгарч, шаардлагатай хөрөнгө оруулалтаа авдаг.
Нэг үгээр хэлэхэд 54 цагийн дотор чадварлаг багууд бүрдэж, шилдэг санааг олон, бизнес төлөвлөгөөгөө боловсруулж, хөрөнгө оруулалтаа босгон, компаниа байгуулах үйл явцыг багтаасан арга хэмжээ юм.
Start Up Weekend ээс эцсийн бүтээгдэхүүн гарч, хөрөнгө оруулалт хийгдэхгүй байлаа ч оролцогчид бизнес санааг хөгжүүлэх, бизнес төлөвлөгөөгөө боловсруулах, баг бүрдүүлэх, хөрөнгө босгох гэх мэт бизнес эрхлэлтийн маш чухал туршлагуудыг олж авдаг.
2. Оролцоо, шинэ санаа, бизнес төсөл, хамрах хүрээ
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлсэн бизнес эрхлэлтийг дэмжих зорилготой уг арга хэмжээнд JCI Монгол байгууллагын 44 гишүүд, сонирхогчид оролцож 30 бизнес санаанаас шалгарсан 9 санаанд бизнес төсөл боловсруулан хоорондоо өрсөлдсөн юм. Үүнийг телевизийн нэвтрүүлэг болгон цацаж орон даяар 500,000 гаруй хүн мөн онлайнаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа үзэгчдэд хүрсэн.
3. Хөрөнгө оруулагчид, компаниуд, дэмжигчид
Бид үйл ажиллагаандаа Монгол улсын ТОП 100 компаниудаас урьж оролцуулсан. Эдгээрээс “Би Ди Сек” ХХК, “АПУ” ХК, “Герман стандарт” ХХК, “Скайтел” ХХК, “Монре даатгал” ХХК, “Biznetwork” ХХК, “Kayser” ХХК нарын компаниуд ивээн тэтгэгчээр оролцсон ба мөн шалгарсан төслүүдэд хөрөнгө оруулах боломжийг олгосон юм. Харин төслийг JCI Байгууллагын зүгээс өндөр ач холбогдол өгч дэмжиж ажилласан ба Дэлхийн байгууллага, JCI Монгол үндэсний байгууллага болон бусад 8 салбар байгууллагын дараах хүмүүс төслийн зөвлөгч, шүүгчээр ажилласан:
- 2014 оны JCI байгууллагын Дэд Ерөнхийлөгч Ш.Алтанбагана
- 2014 оны JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгч С.Сайнбат
- 2013 оны JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгч Ц.Баатарбилэг,
- 2011 оны NP Б.Батзаяа,
- 2013-2014 APDC Councilor Г.Баярхүү,
- 2013 оны Сургалтын хороон захирал Б.Наранжаргал,
- JCI Улаанбаатар 2013 LP Д.Даянбилгүүн,
- JCI Капитал 2013 LP С.Болорсайхан,
- JCI Их хүрээ 2013 LP П.Батхишиг,
- JCI Лидер 2011 LP Г.Батсүх болон
- JCI Улаанбаатар 2014 оны Ерөнхийлөгч Б.Загал, Гишүүн Т.Буян-Ундрах,
- JCI Капитал О.Амартүвшин,
- JCI Их хүрээ Г.Баярмагнай
4. Идэвхжүүлэлт, сурталчилгаа
Бид Start Up Weekend JCI хөтөлбөрөө улсдаа хамгийн алдартай сэтгүүл, телевиз, радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн түүнчлэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан идэвхтэй сурталчилсан ба үүний үр дүнд хөтөлбөрт хамрагдахаар 100 гаруй оролцогч бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс хамгийн эхэнд бүртгэлээ хийлгэсэн 30 оролцогчийг шалгаруулж бизнес санааг нь өрсөлдүүлсэн юм. 

Төслийн зорилго

Иргэдэд бизнес эрхлэх мэдлэг олгосноор бизнесийн үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрах идэвхтэй иргэдийг бий болгох
Хамгийн гол зорилго бол Монгол улсын эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх.
Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах арга замыг ашиглав:
1. JCI Active citizen Framework-ийн хүрээнд иргэдэд бизнесийн мэдлэг олгон түүнийгээ хэрхэн амьдралд хэрэгжүүлж улмаар эдийн засгийг хөгжүүлэх арга замыг бий болгох
2. Монгол улсын иргэдийг идэвхтэй иргэн болгож, амьдрах нөхцөлөө сайжруулах орлогын эх үүсвэр бүрдүүлэх арга замыг зааснаар нийгэмд эерэг өөрчлөлт авчрах
3. Иргэдэд бизнесийн шинэ санааг хэрхэн олох, түүнийгээ хэрхэн төлөвлөж бодит бизнес болгох, зах зээлийн судалгааг хэрхэн хийх зэрэг суурь мэдлэгийг хамгийн энгийн байдлаар богино хугацаанд олгох
4. Бизнес эрхлэгч залуучуудын шинэ санаа, cанаачлагыг амжилттай бизнес болгон хувиргах, хөрөнгө оруулагчдыг өндөр өгөөжтэй бизнес төслүүдтэй уулзуулах замаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах
5. Нийгэм дэх хөрөнгийн илүүдэлтэй талаас - өгөөж хүртэх боломжтой шинэ санаа бүхий хөрөнгийн дутагдалтай талруу мөнгөний урсгалыг шилжүүлж эдийн засгийн үндсэн зарчмыг хэрэгжүүлэх замаар нийгэмд эерэг өөрчлөлт авчрах
Дээрх зорилгын дагуу “Start Up weekend JCI” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ба Монгол орон даяар нэвтрүүлгээ цацдаг “TV5” телевизийг сонгон авч хөтөлбөрөө телевизийн цуврал нэвтрүүлэг болгон орон даяар нэвтрүүлсэн.