Буцах

FIRST AID

  • Огноо: 2013/01/01 – 2013/12/30
  • Байршил: Ulaanbaatar
  • Төсөв: 430,000,000₮
  • Чиглэл: Local high school pupil, local community
  • Салбар: JCI Ulaanbaatar
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

Нийслэлийн хэмжээнд 164796 яаралтай тусламжийн дуудлага ирснээс 9875 буюу 5.9 хувь нь төрөхийн, 143458 буюу 87.1 хувь нь гэнэтийн өвчлөл. 11463 буюу 7.0 хувь нь осол, гэмтэлийн дуудлага байгаа ирдэг байна. Осол гэмтэлийн судалгаанаас үзэхэд 40 хувь нь бага насны хүүхэд, 35.7 хувь дунд насны залуучууд, 24.3 хувь нь ахмад настай хүмүүс байдаг байна. Иргэд эмнэлэгийн яаралтай тусламж ирэхээс өмнө анхан шатны тусламж үзүүлж чадахгүй улмаас хүн нас барах тохиолдол нэмэгдсээр байна.

Улсын хэмжээнд анхан шатны болон яаралтай тусламжийг үзүүлэхэд хүн амын боловсролын төвшин дутмаг байгаа тул эхний ээлжинд ерөнхий боловсролын хүүхдүүдыг мэргэшүүлэх сургах нь нэн тэргүүний асуудал юм.

Тавигдсан зорилгын хулээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийг 5 сургуулийн ахлах ангий \10,11,12\ сурагчидад тус бүр 72 цагийн сургалтыг зохион байгуулсан 

Төслийн зорилго

Орчны бохирдол, байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэн гарах гамшиг, нийтийг хамарсан өвчлөл, хордлого, гэнэтийн аюул ослын үед үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээг авах арга хэмжээг шуурхай зохион байгуулах нөөц чадавхийг бүрдүүлэхэд энэхүү төслийн зорилго оршино.