SAFETY SCHOOL ZONE

- Огноо: 2015/03/19 – 2015/03/19
- Байршил: Ulaanbaatar
- Төсөв: 200,000₮
- Чиглэл: Монголын хүүхэд залуучуудад. Тэр дундаа Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид болон сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгт суралцаж буй хүүхэд багачуудад зориулагдсан төсөл
- Салбар: JCI Central
- Ангилал: Сайн дурын
Танилцуулга
Монгол улсын Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсээс гаргасан судалгаа тайланг харахад: 2010 оноос хойш сүүлийн 3 жилийн тайланг харахад жил бүр 700 гаруй хүн авто тээврийн ослын улмаас амь насаа алддсан нь өдөрт 2 монгол хүн автомашины осолд өртөн нас барсан байна. Үүнээс 86-95 хүүхэд сургуулиасаа гарангуутаа зам дээр автомашины ослоор амь насаа алдсан байна.
Монгол улсын хэмжээнд 2013 оны байдлаар 760 ерөнхий боловсролын дунд сургуульд 514 797 сурагч, 864 цэцэрлэгт 166 975 хүүхэд суралцаж байгаа тоо баримт байна. Дээрхи сургууль цэцэрлэгүүдийн 70% нь оршин байгаа нутаг дэвсгэр, орон нутгийн онцлогоосоо шалтгаалан, хот төлөвлөлтийн алдаанаас үүдэн автомашины хөдөлгөөн ихтэй төв зам дагуу байрладаг байна. Ийнхүү цэцэрлэг, сургуулиуд автомашины хөдөлгөөн ихтэй төв зам дагуу байрлаж байгаа нь цэцэрлэгийн хүүхэд багачууд, сургуулийн сурагчид автомашины осолд өртөж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох байдалд хүргэж байна. Иймд JCI UB Central салбар байгууллагын зүгээс холбогдогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран:
1. “Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд School zone буюу Сургуулийн бүс гэсэн нэмэлт тэмдэглэгээ бий болгож, сургуулийн бүсэд жолооч тээврийн хэрэгслээр нэвтрэхдээ 20 км\цагийн хурдтай нэвтрэх тухай, зөрчсөн тохиолдолд хариуцлагын тухай тогтолцоог тусгах” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулах
2. “School zone буюу Сургуулийн бүсийн жишиг бүтээн байгуулалтыг олон улсын стандартын дагуу бүтээн байгуулах” гэсэн ажлуудыг энэхүү төслийн хүрээнд хийхээр зорьсон юм.
Төслийн зорилго
ЕБС-д суралцаж байгаа 1-11 ангийн сурагчид, цэцэрлэгт хүмүүжиж байгаа 0-5 насны хүүхэд багачуудын эрүүл мэнд, амь насыг авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний эрх зүйн мэдлэгтэй монгол улсын иргэний төлөвшүүлэн бэлтгэхэд энэхүү төслийн зорилго оршиж байна.
