Буцах

MY GREEN CITY

  • Огноо: 2013/01/01 – 2013/01/01
  • Байршил: Erdenet
  • Төсөв: 21,230,405₮
  • Чиглэл: Бидний ирээдүй болох хүүхэд багачуудад болон Орхон аймгийн 100 мянган иргэдэд үр ашгаа өгсөн
  • Салбар: JCI Erdenet
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

Энэхүү төсөл нь Эрдэнэт хотынхоо ногоон байгууламж, хот тохижилт цэвэрлэгээ өнгө үзэмжийг сайжруулахад зөвхөн хэрэгжүүлэгч байгууллагууд биш бүх нийтийн оролцоо чухлыг онцлон, иргэд, хүүхэд багачуудад хотоо хайрлах, ногоон байгууламжаа хамгаалах, арчлах үзлийг төлөвшүүлэх зорилготой 2013 оноос JCI Эрдэнэт ТББ болон аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.

Төслийн зорилго

Энэхүү төсөл нь ногоон байгууламж, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ирээдүйн сайн сайхны төлөө хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй гэдэг үзэл бодлыг төлөвшүүлэх юм. Хүрээлэн буй орчны хөгжлийг доройтуулахгүй, тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд хайрлан хамгаалж арчлан тордох хэрэгтэй гэдгийг хүүхэд багачууд залуучууд, ард иргэдэд ойлгуулан таниулж сурталчилснаараа тав тухтай эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцлийг бүрдүүлж, эрүүл зөв амьдрах амьдралын хэв маягийг хэвшүүлж, нийгмийн олон нийтийн байгууллагуудаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд хүүхэд багачууд, залуучууд, ард иргэдийн идэвхи санаачлагыг нь дээшлүүлж сайн дурын үндсэн дээр өргөнөөр оролцох оролцоог дэмжин урамшуулан хөгжүүлэх юм. Ингэснээр тоос шороо, дуу чимээ багатай цэвэр цэмцгэр орчинд эцэг эхчүүд, үр хүүхдүүдээ эрүүл саруул өсгөн байгаль орчиндоо хайртай, зөв хүмүүжүүлэхэд тохиромжтой нөхцөл бий болно. Хойч ирээдүй болсон үр хүүхдүүддээ эцэг эх нь сайхан хотоо байгаль орчин, ногоон байгууламж, хөгжил цэцэглэлттэй нь хүлээлгэн өгч, үр хүүхдүүд нь цаашид улам гоё сайхан болгож цэцэглүүлэн хөгжүүлэх зорилготой юм. Иймд бид өнөөдөр л энэ байдлыг өөрчлөх алхам бодитоор хийж ухамсар сэтгэхүй үйл үйлдлээ өөрчлөхгүй бол хэзээ ч эргэн нөхөн сэргэхгүй их гамшгийг өөрсдөө даллаж, өөрсдийн гараар дэлхийд ховор гайхамшигт байгалийн өвөрмөц тогтоцтой Монгол орныхоо байгаль экологио хадгалж хамгаалж чадахгүй гэдгийг хүүхэд багачууд, залуучууд, ард түмэндээ ойлгуулан таниулан сурталчлах хэрэгтэй байна.
•Хотынхоо ногоон байгууламж, тохижилт цэвэрлэгээ, өнгө үзэмжийг сайжруулахад зөвхөн хэрэгжүүлэгч байгууллагууд төдийгүй бүх нийтийн оролцоо чухал бөгөөд иргэд олон нийт, хүүхэд залуучуудад хотоо хайрлан хамгаалах, ногоон байгууламжаа арчлах үзлийг төлөвшүүлэх, сурталчлах
• Эрдэнэт хотоо Монголд төдийгүй Азийн хэмжээнд Ногоон хот болгох
• Аливаа нэгэн зүйлийг тарьж ургуулахаасаа гадна хайрлаж, ургуулж, арчилж хамгаалж сурна.