JCI + CAMERA + TRAFFIC

- Огноо: 2012/01/01 – 2015/05/01
- Байршил: УБ хот
- Төсөв: 1₮
- Чиглэл: Замын цагдаагийн газар, замын хөдөлгөөнд оролцогчид
- Салбар: JCI Ulaanbaatar
- Ангилал: Сайн дурын
Танилцуулга
JCI + CAMERA + TRAFFIC төсөл нь 2012 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Тус төслийн хүрээнд Замын цагдаагийн газартай хамтран JCI Camera Traffic facebook хуудсыг ажиллуулсан бөгөөд 2000 гаруй гишүүнтэй facebook хуудсаар дамжуулан замын хөдөлгөөнд оролцогчид мэдээлэл солилцдог. Хэрэв та дүрэм зөрчвөл замын цагдаа байхгүй ч таны зураг мэдээллийн сайтууд дээр топ мэдээний хажууд гарах, замын цагдаа гэнэт зогсоогоод арга хэмжээ авч магадгүй юм.
JCI Улаанбаатар салбарын 20 гаруй гишүүд замын хөдөлгөөнд соёлтой оролцоход уриалсан “Эерэг өөрчлөлтийг өөрөөс эхлүүлье” видеог хийж 7000 гаруй лайктай Facebook хуудсаараа олон нийтэд түгээсэн.
Төслийн зорилго
Нийт иргэдэд замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж, замын хөдөлгөөний соёлтой хандлагийг сошиал ертөнцөөр дамжуулан түгээн, дэлгэрүүлж, Улаанбаатар хотод тулгамдаад байгаа замын түгжрэлийг бууруулхад эерэгээр нөлөөлөх.
JCI CAMERA FACEBOOK хуудсанд замын хөдөлгөөнд соёлтой оролцож буй зураг, бичлэгийг байршуулах
Уриа: Бид түгжрэлгүй хотын соёлтой иргэд
