ИНЭЭМСЭГЛЭХ ДАРХАН

- Огноо: 2017/03/01 – 2020/12/24
- Байршил: Дархан-Уул аймаг
- Төсөв: 23,000,000₮
- Чиглэл: Дархан-Уул аймгийн иргэд
- Салбар: JCI Darkhan
- Ангилал: Сайн дурын
Танилцуулга
Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Дархан Уул ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс
JCI Дархан салбар байгууллага нь хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн өдөр тутмын амьдралд найрсаг байдлыг хэвшүүлэх, эерэг хандлагыг бий болгох, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилго бүхий “ Инээмсэглэх Дархан“ төслийг санаачилан Дархан-Уул аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн засаг дарга болон ЗДТГ-тай хамтран ажиллахаар болсон. “Инээмсэглэх Дархан” төслийн хүрээнд Дархан хотын иргэдийн найрсаг байдлыг тодорхойлох судалгаа, Хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх агуулга бүхий бичил видео шторкууд, Найрсаг үйлдлийн талаарх олон нийтийн ойлголтыг бий болгох, уриалах агуулга “ FISH PHILOSOPHY”сургалт, Олон нийтийн газар биеэ авч явах байдал болон хариуцлагатай байдлын стандартыг нэмэгдүүлэх зорилго бүхий цогц үйл ажиллагаануудыг 2017-2020 хамтран хэрэгжүүлэх юм.
Соёл, өв уламжлал, боловсрол, иргэншсэн сэтгэлгээ нь энэрэнгүй, хүнлэг нийгмийг бий болгодог. Аливаа хүн эдгээр оюун санааны хөгжлийг талархаж хүлээж авсанаар тэдний амьдралд илүү сайхан зүйлс бий болж, эрүүл, урт удаан амьдардаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Харин сэтгэлгээ бол бидний чиг хандлага юм. Бид ямар ч зүйлийг эерэг сэтгэлгээгээр хүлээж авсанаар илүү үр дүнд хүрдэг. Тиймээс илүү сайхан нийгэм, соёлтой найрсаг хотын төлөө бид эерэг сэтгэлгээ, эерэг хандлагын талаарх ойлголт, иргэншсэн, соёлтой хотын иргэний талаарх сэдвүүдийг хөндөх зайлшгүй шаардлагатай билээ.
“ Инээмсэглэх Дархан“ төслийг хэрэгжүүлснээр хүүхэд залуус, иргэдийг хотын соёлтой иргэн болж төлвөшүүлэх, суралцуулах, нийтийн өмчид хариуцлагатай хандан, бие биенээ хүндэтгэн, аливаа зүйлд эерэг хандах, асуудлыг тайван хүлээж авах соёлд суралцах, төрийн болон хувийн салбарт ажиллаж буй ажилчид иргэдтэй харилцах харилцаагаа зүй зохистой зохицуулах, үйлчлэх соёлд суралцах зэрэг иргэдийн зөв ухамсар хадлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.
Төслийн зорилго
Дархан хотын иргэдэд хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн өдөр тутмын амьдралд найрсаг байдлыг хэвшүүлэх, нийтийн өмчид хариуцлагатай хандан, бие биенээ хүндэтгэн, аливаа зүйлд эерэг хандах эерэг хандлагыг бий болгох, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхэд төслийн зорилго оршино.
Төслийн зорилт:
Зорилт 1: Дархан хотын иргэдийн найрсаг байдлыг тодорхойлох /судалгаа/
Дархан хотын иргэдийн найрсаг байдал болон хотын соёлын талаарх асуулга бүхий түүвэр судалгаа авч тус судалгааны асуулгад тулгамдаж буй үр дүнг сайжруулахад нэн тэргүүнд анхаарч ажиллана.
Зорилт 2: Хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх /бичил видео шторкууд бүтээх/
Цуврал видео шторк (Нийгэмд болж буй сайн сайхан мэдээ мэдээлэл, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх богино хэмжээний цуврал шторк, видео хийж youtube-д тавих,social media ашиглан аль болох олон хүнд хүргэх
Зорилт 3:Найрсаг үйлдлийн талаарх олон нийтийн ойлголтыг бий болгох, уриалах, үлгэрлэн үзүүлэх / FISH PHILOSOPHY сургалтыг явуулах/
Тус сургалтанд хамрагдсан байгууллагуудын удирдлага болон ажилчид “Өөрчлөлтийг өөрсдөөсөө” уриан дор нэгж хэсэг болгонд тодорхой ажлууд хийж эргэж тайлагнадаг байх, тус үр дүнгийн дагуу богино хэмжээний танилцуулга хийж social mediaашиглан аль болох олон хүнд хүргэх энэ нь эргээд байгууллагуудын эерэг PR болох тул сонирхол өндөр байна
Зорилт 4: Олон нийтийн газар биеэ авч явах байдал болон хариуцлагатай байдлын стандартыг нэмэгдүүлэх, үүнд нөлөөлөх.
Дархан-Уул аймгийн хэмжээнд хэд хэдэн акциуд хэрэгжүүлэх (Сайн байна уу, Баярлалаа, Уучлаарай, ..... гэх мэт)
