Буцах

ОЮУНЫ ЭЛЧ

  • Огноо: 2011/03/01 – 2017/12/31
  • Байршил: Улаанбаатар хот
  • Төсөв: 60,000,000₮
  • Чиглэл: Номыг шимтэн уншигчид
  • Салбар: JCI Ikh Khuree
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

Шагнал:

  • 2013 онд JCI Монгол байгууллагын Шилдэг нийгэмд хандсан төсөл
  • 2014 онд JCI Монгол байгууллагын Шилдэг урт хугацаанд хэрэгжсэн төсөл зэрэг шагналуудыг авсан
Төслийн зорилго
  • Хүүхэд залууст оюуны хөрөнгө оруулалт болохуйц уран зохиол, танин мэдэхүйн бүтээл, Монголын өв соёлыг таниулах, хүргэх, залуусыг олны танил, мэргэжил мэдлэгээрээ манлайлж буй оюунлаг зохиолч, эрдэмтэд, уран бүтээлчидтэй уулзуулан мэдлэгийн цар хүрээгээ тэлэх боломж олгох,
  • Хүүхдүүд өөрсдөө санаачлан бусаддаа ном унших аянг өрнүүлэх, уриалан дуудах
  • Хүүхдүүдийг ном унших соёл, дадалд сургах, Аав ээжүүдийг хүүхдүүддээ үлгэр, ном уншиж өгдөг болгосноор бүх нийтийг соён гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулах. Монголчуудын нэг хүн жилд дунджаар уншдаг номын тоог 10 дахин нэмэгдүүлж доод тал нь 2 болгох
  • 2016 онд БЗД-ын 26-р хорооны иргэд, оршин суугчдыг, төр захиргааны байгууллага, холбогдох ТББ-тай хамтран, хүүхэд боловсрох, аюулгүй таатай орчинг бүрдүүлсэн номын санг хэрэгжүүлж, цаашид өргөжин үр дүнг харуулах системтэй хөтөлбөр боловсруулж, цаашид Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэх загвар хөтөлбөрийг бий болгосноор бичиг үсэг тайлагдалт, суурь боловсрол эзэмшилтийг 2-10%-иар нэмэгдүүлэх
  • Монгол улсын 21 аймагт оршин суугаа, тэр тусмаа алслагдсан 11 аймагт амьдарч байгаа сургууль завсардсан, сурах боломж бололцоо хомс хүүхдүүдэд сурах бичиг, хэрэгцээт материалаар хангах