KIDS ASIAN UNION

- Огноо: 2006/05/01 – 2016/08/31
- Байршил: Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Орос, Монгол
- Төсөв: 5,000,000₮
- Чиглэл: Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 орон
- Салбар: JCI Ulaanbaatar
- Ангилал: Сайн дурын
Танилцуулга
Уг төслийг Зүүн хойд Азийн бүс нутгийн Монгол, Хятад, Орос, Япон, Хойд болон Өмнөд Солонгос улсын 6 орон хамтран хэрэгжүүлдэг ба Монголоос JCI Улаанбаатар салбар байгууллага 2006 оноос эхлэн уг төслийн зохион байгуулагчаар ажиллаж, 11 дэх жилээ угтаж байгаа билээ. Төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш JCI Монгол байгууллага болон Дэлхийн бусад орнуудын давхардсан тоогоор нийт 1100 гаруй хүүхдүүд хамрагдсанаас JCI Монгол байгууллагаас давхардсан тоогоор нийт 100 гаруй хүүхдүүдийг хамруулсан байна. Жилд дунджаар 50-60 хүүхэд оролцож, 35-40 том хүн, сайн дурын ажилтантнуудын /стафф/ бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагддаг.
Жил бүр JCI Монгол байгууллагын гишүүдийн 8-14 насны 15-20 хүүхэд оролцдог ба 2006 онд хэрэгжүүлж эхэлсэнээс хойш 2006, 2007, 2008, 2012 онуудад Монгол улсад 4 удаа зохион байгуулагдсан.
Энэ жилийн онцлог :
Kids’AU төсөл нь энэ жилээс эхлэн Хотын шийдэл Хог хаягдал төсөлтэй хамтран ажиллана.
Болсон газрууд:
- 2011 онд - Япон улс, Fukui
- 2012 онд - Монгол улс, Улаанбаатар хот
- 2013 онд - ОХУ, Байгаль нуур
- 2014 онд - БНХАУ
- 2015 онд - Япон улс, Оkinawa
- 2016 онд - Солонгос улс , Сөүл
- 2017 онд - ОХУ, Байгаль нуур
Авсан шагнал:
- ASPACChairperson нэрэмжит шагнал 2012 он
- JCI Монгол байгууллагын Шилдэг урт хугацаанд хэрэгжиж буй төслийн шагнал 2013 он
- JCI Монгол байгууллагын Шилдэг урт хугацаанд хэрэгжиж буй төслийн шагнал 2015 он
Төслийн зорилго
Kids Asian Union Төсөл нь дэлхийн энх тайваны төлөө нэгдсэн Үндэсний байгууллагаас гаргасан Miliennium development Goal -н Агуулга чанарын хувьд бүрэн багтаж байгаа юм. Ази Номхон далайн бүс нутгийн хүүхдүүд соёл, зан заншлаа харилцан судалж энх тайванаар зэрэгцэн орших сайхан ирээдүйг цогцлоох уриан дор зохиогддог энэхүү арга хэмжээнд оролцсон хүүхдүүд ирээдүйн Жэй Си Ай-чид болох замаа энэхүү чуулганаас олж авдаг гэдэгт бид итгэдэг.
- Ирээдүй болох хүүхдүүдийг бусад орны үе тэнгийнхэнтэй нь танилцуулах
- 5 оронд ээлжлэн зохион байгуулах замаар улс орон бүрийн соёл, боловсрол, хоол унд, тулгарч буй асуудлуудын тухай ойлголт өгөх
- Улс орон бүрийн хүүхдүүдэд найзалж нөхөрлөх боломж олгохын зэрэгцээ энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллах боломжийг харуулах
- Уг төслийг хэрэгжүүлэхэд гишүүд оролцон, хамтарч ажиллаж идэвхитэй иргэнийхээ үүргийг биелүүлэх
- Гишүүдийн хүүхдүүдийг оролцуулдаг нь хойшдоо нийгэмд идэвхтэй иргэн байх ойлголтыг улам батжуулдаг болно.
