Буцах
НОМЫН САН

- Огноо: 2016/01/01 – 2017/12/31
- Байршил: Улаанбаатар хот
- Төсөв: 25,000,000₮
- Чиглэл: Ном ыг шимтэн уншигчид
- Салбар: JCI Ikh Khuree
- Ангилал: Сайн дурын
Танилцуулга
Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд:
- “Хөгжилтэй номын сан” төслийг санаачлан БЗД-ын 26-р хорооны засаг дарга Нарангаравтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
- Номын сангийн дотоод заслын интерьерын зургийг гишүүний зургийн компаниар иж бүрнээр хийж гүйцэтгүүлэв.
- Хөгжлийн эзэд ТББ-ынхан хаягдал түүхий эд цуглуулж олсон мөнгөөр хүүхдүүдэд ном худалдаж авч өгөв
- 35,000,000 төгрөгийн төсөв бүхий уг номын сангийн барилгын ажлыг гүйцэтгэх санхүүжилтийг гишүүдийн болон дэмжигчидын компаниудын дэмжлэгээр босгож, засварын ажлыг хийж дуусгаад хүлээлгэн өгөв.
- Азийн сангийн номын хөтөлбөрт хамрагдаж 300 ном, бусад байгууллага болон иргэд, гадаадад амьдарч буй Монголчууд болон гадаад иргэд, ивээн тэтгэгчдээс 1200 гаруй номыг цуглуулж бэлэгсэн.
Төслийн зорилго
- Хүүхдүүдийн ном унших аюулгүй, таатай орчинг бүрдүүлж, тэдний идвхи санаачлагыг нэмэгдүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд татан оролцуулах,
- Хүүхэд залууст оюуны хөрөнгө оруулалт болохуйц уран зохиол, танин мэдэхүйн бүтээл, Монголын өв соёлыг таниулах, хүргэх, залуусыг олны танил, мэргэжил мэдлэгээрээ манлайлж буй оюунлаг зохиолч, эрдэмтэд, уран бүтээлчидтэй уулзуулан мэдлэгийн цар хүрээгээ тэлэх боломж олгох,
- Хүүхдүүд өөрсдөө санаачлан бусаддаа ном унших аянг өрнүүлэх, уриалан дуудах
- Хүүхэд болон иргэдийг хөгжүүлэх төрөл бүрийн сургалт, уулзалтуудыг зохион байгуулах
- Хүүхдүүдийг ном унших соёл, дадалд сургах, Аав ээж, ахмадууд, хүүхдүүд бие биендээ үлгэр, ном уншиж өгдөг болгосноор нийгмийн идэвхитэй болгож, нийгмээрээ оюуны хөгжил, улсын боловсролын түвшинг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах.
- Гэр бүлийн дотно харилцааг бэхжүүлэх,
- Төр, хувийн хэвшил, ТББ-тай хамтран, сургалт судалгааны ажлуудыг хийж, цаашид үргэлжлүүлэх боломжтой, үр дүнг харуулах системтэй хөтөлбөр боловсруулж, цаашид Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэх загвар хөтөлбөрийг бий болгосноор бичиг үсэг тайлагдалт, суурь боловсрол эзэмшилтийг 1-2%-иар нэмэгдүүлэх
