Буцах

"BUSINESS LUNCH" JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН ТӨСӨЛ

  • Огноо: 2017/02/01 – 2019/12/31
  • Байршил: Улаанбаатар хот
  • Төсөв: 0₮
  • Чиглэл: JCI Монгол байгууллагын гишүүд
  • Салбар: JCI Central
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

“Business Lunch” нь сар бүрийн сүүлчийн Баасан гарагийн үдийн цайны завсарлага буюу 12:30-14:00 цагуудын хооронд болдог. Энэхүү уулзалт зоог барихад тохиромжтой зоогийн газрын VIP өрөөнд богино хэмжээний хөтөлбөрийн дагуу зохион байгууллагддаг. “Business Lunch” нь оролцогчдод, VIP зочны хамт нэг ширээнээ сууж үдийн зоог барингаа зочинтой болон ирсэн гишүүд хоорондоо чөлөөтэй ярилцах, нэрийн хуудас солилцон шинэ найз нөхөдтэй болохын зэрэгцээ мэдлэг мэдээлэл, туршлагаа хуваалцах боломжийг олгодог. 

Бизнес үдийн зоогт оролцоход 14 900 төгрөгийн төлбөртэй байдаг ба энэхүү хураамжид сет хоолны үнэ мөн 4 900 төгрөгийн хандив багтдаг бөгөөд үүнээс цулгарсан хуримтлалыг Централ салбар байгууллагын Бизнесийн хороо хуримтлуулан авч жилийн эцэст өөрийн салбар байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд эсхүл нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж буй дурын 1 төсөлд хандивлах болно. 

Төслийн зорилго

“Business Lunch” төсөл нь JCI Монгол байгууллагын гишүүдэд бизнесийн салбарт манлайлагч эрхэмүүдтэй биечлэн уулзаж гишүүдийн бизнес хамтын ажиллагааг дэмжих, шинэлэг санал санаачлага, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэхээс гадна салбар байгууллагаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай санхүүжилтийг бий болгох хувь нэмэр оруулах, хандив цуглуулах зорилготой юм.