Буцах

POSITIVE MIND - ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭНИЙ ДАВАЛГАА

  • Огноо: 2015/01/28 – 2020/12/31
  • Байршил: Монгол орон даяар
  • Төсөв: 20,000,000₮
  • Чиглэл: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, оюутан, байгууллагууд
  • Салбар: JCI Leader
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

Хувь хүний чадварт нөлөөлөх сургалтуудыг 5 жилийн хугацаанд Монгол улсын нийт өсвөр насны сурагчдыг 100 хувь хамруулан зохион байгуулах, тэдний хувийн зохион байгуулалт, өөрийгөө зөв төлөвшүүлэх, нийгэмд биеэ зөв авч явах чадварыг дээшлүүлэх зорилгынхоо хүрээнд "Эерэг сэтгэлгээг" түгээх сургалтын контентийг боловсруулж, Монгол орны 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэг, хүсэлт тавьсан аж ахуй нэгж, байгууллагууд, БНХАУ, БНСУ, АНУ, Япон, ОХУ-д сурч, амьдарч буй олон олон залууст сургалтаа хүргээд байна. 

/Measured by POSITIVE CITIZEN INDEX: the number of young positive citizen in a community divided by the number of all young teenagers in the community. POSITIVE CITIZEN BECOMES ACTIVE CITIZEN/

Төслийн зорилго

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын стандартын дагуу хүн бүр ерөнхий боловсролын системээр дамжуулан дунджаар 52 зан төлвийг эзэмшсэнээр зөв хүн, зөв иргэн болох суурь тавигддаг хэмээн үздэг бол, Монгол Улсын боловсролын системд эдгээр зан төлвүүдийг хөгжүүлэх бодлого тусгагдаагүй хэвээр байна. Үүнээс хувь хүний эерэг зан төлөв, зөв хүмүүжил, зөв нийгэмшилд чиглэсэн, Монголын боловсролын системд тусгайлан ороогүй 10 зан төлвийг сонгож, ирээдүй хойч үе болсон хүүхэд залуучуудад зориулан мэргэжлийн судлаачидтай хамтран сургалтын контентийг боловсруулан гаргах, үүний дагуу орон даяар сургалтуудыг зохион байгуулах, дэлхий даяар оршин суугаа монголын оюутан залуусч хүргэх, Монгол Улсын Засгийн газрын болон харъяа яам агентлагуудыг тус асуудалд анхаарал хандуулж, Боловсролын яамны бодлогын түвшинд сургалтын хөтөлбөрт хамруулах зорилготой.