Буцах

1000 ИДЭВХТЭЙ ИРГЭН

  • Огноо: 2015/02/01 – 2020/12/31
  • Байршил: Улаанбаатар хот
  • Төсөв: 0₮
  • Чиглэл: Улаанбаатарын иргэд
  • Салбар: JCI Progress
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

“1000 ИДЭВХТЭЙ ИРГЭН” ТӨСЛИЙН ТАЙЛАН

JCI Прогресс салбар байгууллага нь 2015 онд 1000 идэвхтэй иргэн төслийг санаачлан Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сантай хамтран ажиллах саналыг гарган 2015.10.22-ний өдөр анхны уулзалтыг зохион байгуулж цаашид хамтран ажиллах боломжтой эсэх талаар санал солилцсон.

JCI Прогресс салбар байгууллагын удирдлагын багийн гишүүд Хан-Уул, Баянгол дүүргийн залуучуудын хөгжлийн төвүүдтэй очиж танилцаж НҮБ-ийн Хүн амын сангийн зохицуулагч нартай уулзалтыг зохион байгуулж мэдээлэл солилцов.

2016.01.14 JCI Прогресс салбар байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн Амын Хөгжлийн Сантай хамтран хэрэгжүүлж буй “1000 Идэвхитэй Иргэн” төслийн хүрээнд хамтран ажиллах санал солилцлоо.

Мөн уг ажилтай холбоотойгоор Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Залуучуудын хөгжлийн төвтэй уулзлаа.

Хэд хэдэн удаагын уулзалтын дараа JCI Прогресс салбар байгууллага болон НҮБ-ийн Хүн амын сангтай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарыг үсэг зурах ёслолын ажиллагааг зохион байгуулж 2016 оны 04-р сарын 15-ны өдөр гарын үсэг зурав.

JCI Прогресс салбар байгууллагаас залуучуудын хөгжлийн төвүүдэд хийсэн сургалт

1.ИДЭВХИТЭЙ 1000 ИРГЭН ТӨСЛИЙН АНХНЫ СУРГАЛТ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВД БОЛЛОО.

2016.03.15 JCI Прогресс салбар байгууллага Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сантай хамтарч 2016 онд хэрэгжүүлж буй “Идэвхитэй 1000 иргэн” төслийн нээлтийн сургалт Баянгол дүүргийн залуус хөгжлийн төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтаар Баянгол дүүргийн Залуус хөгжлийн төвийн зорилтот бүлгийн залуучуудад JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Эрх зүйн зөвлөх Ү.Амарбат "Та бизнес эрхэлж чадах уу?" гэсэн хувь хүний хөгжил, бизнесийн удирдлагын сэдвээр сонирхолтой сургалт, ярилцлага хийлээ.

Сургалт ярилцлагад JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч Б.Батзаяа, дэд ерөнхийлөгч Д.Уянга, дэд ерөнхийлөгч Д.Батбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сүхбат, 2015 оны Нийгмийн хариуцлагын хорооны захирал А.Ариунболд, гишүүн Бүжин, Г.Батбаяр нар оролцлоо

2.2016.04.26 1000 ИДЭВХИТЭЙ ИРГЭН ТӨСЛИЙН СУРГАЛТ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАЛУУС ХӨГЖЛИЙН ТӨВ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

1000 идэвхитэй иргэн төслийн хүрээнд 2 дахь залуус хөгжлийн төв болох Хан-Уул дүүргийн Залуучуудын хөгжлийн төвд сургалтаа зохион байгууллаа. Сургалтын сургагч багшаар Монгол Ай Ди группын ерөнхий захирал М.Халиунбат “Бизнес модель бүтээх нь” сэдвээр, JCI Прогресс салбар байгууллагын Эрх зүйн Ерөнхий зөвлөх Ү.Амарбат “Та бизнес эрхлэгч мөн үү” сэдвээр тус тус сургалт хийлээ.

3.ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2016.04.28 JCI Прогресс салбар байгууллагын гишүүд Хөгжлийн шийдэл ТББ-ийн удирдлагуудтай “1000 идэвхитэй иргэн” төслийг хэрхэн амжилттай зохион байгуулах, цаашдын үйл ажиллагаанд хамтран ажиллах нөхцөл бололцооны талаар санал солилцож хамтран ажиллахаар боллоо.

4.БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВД 2 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016.05.04 Сургалтьг JCI Прогресс салбар байгууллагын зөвлөх, МУИС-ийн ХШИУС-ийн багш, дэд профессор Ч.Лодойравсал “Санааг төсөл болгох нь”, “МОНГОЛ ID” группын захирал М.Халиунбат “Бизнес модел бүтээх нь” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

5.БАЯНГОЛ, ЧИНГЭЛТЭЙ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЗАЛУУЧУУДЫН ДУНД НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016.05.19 5. Улаанбаатар хотод байрлалтай 3 дүүргийн залуучуудын хөгжлийн төвд хамрагддаг нийт залуучуудын дунд нэгдсэн сургалтыг зохион байгуулж, төслийн талаар нэгдсэн ойлголтыг өглөө.

JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч, Ананд Адвокатс ХХН-ийн захирал Б.Батзаяа “Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах нь” сэдвээр, JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны дэд Ерөнхийлөгч, Newcom группын үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Уянга “Сайн гэрээг хэрхэн байгуулах вэ” сэдвээр тус тус сургалтыг зохион байгууллаа.

6.ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВД 2 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016.05.24 JCI Прогресс салбар байгууллагын сургалтын хороон захирал, Мэдээллийн технологи харилцаа холбооны зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Б.Мягмарнаран “Төслийг хэрхэн үр дүнтэй танилцуулах вэ” сэдвээр, JCI Прогресс салбар байгууллагын гишүүн, Faro сургалтын төвийн захирал А.Бямбажаргал “Бизнесийн хүрээнд англи хэлийг ашиглах нь” сэдвээр тус тус сургалт хийлээ.

7.ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ АНХНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016.05.27JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч, Ананд Адвокатс ХХН-ийн захирал Б.Батзаяа “Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах нь” сэдвээр, Хаан банкны сургалтын мэргэжилтэн А.Цэцэгмаа “Хадгаламж үүсгэхийн ач тус Цахим банкны хэрэглээ” сэдвээр сургалт зохион байгуулж Хаан банкны Чингэлтэй дүүргийн салбарын ажилчдыг авчирч залуучуудыг газар дээр нь цахим банкны хэрэглэгчээр бүртгэж, хадгаламжийн талаарх мэдээллийг олголоо.

8.ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВД 3 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016.09.19 JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сүхбат “Сошиал маркетинг” сэдвээр, А.Цэцэгмаа “Хадгаламж үүсгэхийн ач тус Цахим банкны хэрэглээ” сэдвээр сургалт хийлээ.

9.1000 ИДЭВХТЭЙ ИРГЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

  • “Бизнес санааг төлөвлөх нь” сургалт нь 2016 оны 10-р сарын 24-26-ны өдөр 10.00-17.00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн Залуус Хөгжлийн Төвийн байранд зохион байгуулагдсан. Сургалтанд 50 оролцогч хамруулахаар төлөвлөгдсөн ч 35 оролцогч ирсэн бөгөөд сургалт нь төлөвлөгдсөн хөтөлбөрийн дагуу явагдсан.

Сургалтанд ирсэн хүмүүс 5 багт хуваагдан ажилласан бөгөөд сургалтын сүүлийн өдөр багийн гишүүд цөөрсөн ч багийн бусад гишүүд идэвхтэйгээр багийнхаа гаргасан санааг үргэлжлүүлж, бизнес санааныхаа танилцуулгыг менторуудад танилцуулсан.

Сургалтын үеэр оролцогч нар маш идэвхтэй оролцож байсан бөгөөд багаар хамтран ажиллахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй. Түүнчлэн багууд өөр өөрсдөөгөө идэвхжүүлэн үр дүнтэй ажиллаж чадсан.

  • Төслийн хугацаанд багууд хамтран ажиллаж дараах төслийн санааг гарган ажилласан. Үүнд
  • 1. UB STREET төсөл
  • 2. ЕБС-ийн сурагчдыг тойрон аялуулах төсөл
  • 3. Стресс тайлагч "Hi Box" төсөл
  • 4. HEALT LUXURY CARD төсөл
  • 5. Цэцэнбилэг & Үүлэнсолонго төсөл
Төслийн зорилго

Нийгмийн бүлэг бүрээс сонгож авсан залуучууд (15-34 насны, ажилгүй, сургуульд болон сургалтанд хамрагдаагүй, хүйсийн тэнцвэртэй харьцаатай), иргэдэд санхүүгийн боловсрол, бизнес эрхлэлт, хувь хүний хөгжлийн цогц суурь мэдээллийг богино хугацаанд олгож, багаар ажиллах, төсөл хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэх ур чадварыг нь сайжруулж, улмаар аймаг, орон нутгийнхаа өмнө тулгамдаж буй тодорхой асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилготой.