НОМЫН БАРИНТАГ

- Огноо: 2015/01/05 – 2018/12/28
- Байршил: Улаанбаатар хот
- Төсөв: 1₮
- Чиглэл: Иргэд
- Салбар: JCI Capital
- Ангилал: Сайн дурын
Танилцуулга
Монголынүндэснийномынсаннь 1921 оны 11 сарын 19-нд Судар бичгийн хүрээлэнг байгуулсан бөгөөд өдгөө тус номын сангийн сан хөмрөгт Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын үеэс үүсч, Наймдугаар богд Жавзандамба хутагтаар дамжиж ирсэн номын сан, тухайн үеийн ван гүн, аграмба, гавж зэрэг хүмүүсийн хувийн номын сан, хот, хөдөө, нутаг хошуу, гадаад, дотоодоос цуглуулан хуримтлуулсан түүх, соёлын үнэт өвүүдээс бүрдсэн гар бичмэл, барын ном зохиол, хэвлэмэл болон хэвлэмэл бус олон хэлний гурван сая гаруй нэгж бүхий Монголын эрт эдүгээгийн оюуны бүтээлүүд ном хэвлэл, гадаад хэл дээрх зохиолуудыг багтаасан 3 сая гаруй ном судар, хэвлэл багтаасан соёлын томоохон үнэт өв болон хадгалагдаж байна.
Төслийг хэрэгжүүлэх аргачлал
1-р үе шат. Идэвхтэй иргэдийн дэмжлэгтэйгээр олон нийт болон манлайлагч залуусыг уриалан эхний давалгааг хөгжүүлэх.
2-р үе шат. Боловсролын яамны дэмжлэгтэйгээр их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж оюутан, сурагч залуусыг энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулах ном судар болон номын сангийн үйлажиллагаатай танилцуулан нөхөрлүүлэх.
3-р үе шат. Олон ниитийн сошиалс урталчилгааны хэрэгсэлүүдийг ашиглан олны танил, алдартан нараас эхлүүлэн баритаг аянд нэгдэх challenge дуудлага уриа эхлүүлж, төслийн сурталчилгаа хийлгэх.
4-р үе шат. Номыг дээдлэн хүндлэж ирсэн монгол уламжлалыг сэргээн дэмжигч иргэдийн өрхийг гэр бүлийн тоогоор болон байгуулага хамт олны ажилчдын тоогоор баринтаг хандивлах аян өрнүүлэх.
108 ширхэгээс дээш баринтаг хандивлагч нарыг батламжилж урамшуулах.
Төслийн зорилго
Бид үүх түүхийн улбаагаа өртөөлүүлэн ирсэн Монголчуудын олон зууныг дамжиж уламжлагдан өнөө хүртэл хадгалагдсаар ирсэн үндэсний өв, бичиг соёлын түүх болсон судар номууд болох соёлын үнэт бүтээлийг хойч үедээ ч хэвээр нь хадгалан авч үлдэх ёстой бөгөөд 2015 онд нийт 6000 ном судрыг баринтагтай болгож, цаашид үлдсэн 24,000 ном судар баринтаг, дээлээ хүлээж байгаа юм. Тус төсөл зөвхөн түүхийн үнэт ном судрыг хамгаалж, хойч үедээ хадгалан үлдээх ач холбогдолтой төдийгүй ажил эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдийг гэрээрээ хөдөлмөр эрхлэж тодорхой орлоготой болгох боломжийг давхар олгож байдаг юм.
