"JCI MONGOLIA & BNI" - ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Олон Улсад JCI байгууллага болон BNI байгууллага хамтран ажиллаж эхэлсэн бѳгѳѳд JCI байгууллагын Бүсийн чуулгануудад BNI байгууллагын үйл ажиллагааг сурталчлахаас гадна гишүүд хоорондын бизнeс хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ.
Монгол Улсад 3 сарын ѳмнѳ анхны BNI байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба ѳнѳѳдѳр хоёр дахь салбар байгууллага нь албан ёсоор нээлтээ хийлээ.
Энэ нээлтийн үeэр JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Eрѳнхийлѳгч Ж.Дамдинцэрэн болон BNI Монгол байгууллагыг үүсгэн байгуулагч, Үндэсний захирал Э.Чинзориг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

BNI байгууллага нь 37 жилийн түүхтэй ба Монгол Улс нь 76 дахь орноор гишүүн байгууллага болон элсэн орсон бѳгѳѳд 280,000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч гишүүд, 9,500 гаруй салбар байгууллагатайгаар бизнeс тѳвтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

"SHINE BRIGHT"
JCI Монгол ТББ

