Буцах

Ванпаку Сумо-Улсын аварга шалгаруулах тэмцээн

JCI Централ салбар байгууллагаас 7дахь жилдээ зохион байгуулагдаж буй Ванпаку Сумо төсөл Монгол улсын хэмжээнд 5 бүсэд зохион байгуулагдсан бөгөөд, бүс тус бүрээс шалгарсан тамирчидын дунд УЛСЫН АВАРГА шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж төслөө хаалаа.

Улсын аварга шалгаруулах тэмцээний

9-10насны төрөлд:

Нэгдүгээр байр: Цолмон овогтой ХАШ-ЭРДЭНЭ,

Хоёрдугаар байр: Ууганбаяр овогтой ТӨГС-ИРЭЭДҮЙ,

Гутгаар байр: Батжаргал овогтой НАМХАЙДОРЖ,

10-11насны төрөлд:

Нэгдүгээр байр: Цогбадрах овогтой БЯМБАБАЯР,

Хоёрдугаар байр: Тэмүүжин овогтой ЧИЛҮГҮН,

Гутгаар байр: Энхжаргал овогтой БАЛЖИННЯМ,

11-12насны төрөлд:

Нэгдүгээр байр: Өлзийхишиг овогтой ХАШМАРГАД

Хоёрдугаар байр: Сүхтогоо овогтой АНХБАЯР,

Гутгаар байр: Даваасүрэн овогтой РЕНЧИН нар байр эзэллээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний хоёр байранд орсон 6 хүүхэд 2022.10.30-нд Япон улсад зохион байгуулагдах Бүх Японы ВАНПАКУ СУМО бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэд болцгоолоо.

Тэмцээний хүндэт зочдоор:

-Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд КОБАЯШИ Хироюки,

-Гадаад харилцааны яамны Ази-Номхон далайн газрын Дэд захирал А.ДЭЛГЭРМАА,

- Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.БАЯР

-Монголын Сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Кёкүшюзан БАТБАЯР,

- JCI Токио салбар байгууллагын 2022 оны Ерөнхийлөгч КЕНТА ЯМАМОТО болон түүний удирдлагын багийн Гишүүд,

- Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал КОЖИ КУРУШИМА болон Мобиком Корпорацийн төлөөлөл,

Мөн JCI Централ салбар байгууллагын үе үеийн Ерөнхийлөгчдийн төлөөллүүд хүрэлцэн ирлээ.

"SHINE BRIGHT"

Хүндэтгэсэн,

JCI Монгол ТББ