STARTUP 2022 - ШИЛДЭГ СТАРТАП БОЛОН ЗАЛУУЧУУДЫН БАГТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ УЛСЫН УРАЛДААН - CYE - DEMO DAY 2022.05.05

JCI байгууллагаас 2020 онд эдийн засгийг сэргээх, залуу бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор санаачилсан "Бүтээлч залуу бизнес эрхлэгчид буюу CYE” төслийг энэ жил анх удаагаа Монгол орон даяар Хөдөлмөр Нийгмийг Хамгаалах Яам, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар, Стартап Маркетинг Спэйс ХХК болон Стартап Монгол ТББ-уудтай хамтран JCI Монгол байгууллага зохион байгуулж байна.
"Startup 2022" улсын уралдааны 1-р шатанд 461 бүртгэл ирж, 2-р шатанд 41 баг шалгарч, 3-р шатанд 13 баг шалгарч үлдсэн.
Эцсийн шалгаруулалт 2022.05.05-ны 10:00 цагт Асемын Хүн театрт зохион байгуулагдах гэж байна.
Шилдэг старт апуудын танилцуулгатай танилцан, хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах хүсэлтэй JCI Монгол байгууллагын Ерөнхийлөгчид, Сенаторууд, Гишүүд та бүхнийг нээлттэй хүрэлцэн ирэхийг урьж байна.
“SHINE BRIGHT"
Хүндэтгэсэн,
JCI Монгол ТББ
