БАРУУН БҮСИЙН ТОМИЛОЛТ #1 - ГОВь АЛТАЙ

JCI Монгол байгууллагын 2022 оны Хөгжлийн зөвлөлийн Баруун бүсийн томилолт Говь-Алтай аймаг Алтай хотод 2022.04.09-ний өдөр ЗДТГазрын ордонд амжилттай зохион байгууллаа.
Албан томилолтын хүрээнд Говь-Алтай аймгийн засаг даргын орлогч Ж.Алтанзагас болон орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж JCI Монгол байгууллагын танилцуулга болон Хөгжлийн зөвлөлийн томилолт, төлөвлөлөөг танилцуулсанаас гадна Говь-Алтай аймгийн идэвхитэй залуу иргэд, бизнес эрхлэгчид, JCI байгууллагын сонирхогч нийт 30 гаруй залуусыг хамруулсан уулзалт, сургалтыг оров.
Онцлох зүйлс:
JCI Монгол байгууллагын 2019 оны Үндэсний Ерөнхийлөгч Ганбатын Мөнх-Эрдэнэ хүндэт зочноор оролцон JCI байгууллага болон JCI Монгол байгууллагын түүх, үнэт зүйлс, мөн өөрийн олж авсан туршлагаасаа сургалтанд хамрагдсан залуустай хуваалцан халуун дотно харилцан яриаг өрнүүлэв.
Говь-Алтай аймгийн хэвлэл мэдээллийн албанаас төлөөлөл ирж албан томилолтын үйл ажиллагааг сурвалжлан оролцож амжаагүй залуусд мэдээ, мэдээлэл хүргэв.
Говь-Алтай аймгийн ЗДТГазрын ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ Албан томилолтын багийг хүлээн авч уулзалт зохион байгуулав.Албан томилолтын үйл ажиллагаа дууссаны дараа Аймгийн залуучуудын холбоо болон Бизнес эрхлэгч залуусын холбооны төлөөлөл биднийг хүлээн аван JCI Монгол байгууллагын нийгэмд хэрэгжүүлж буй төслүүд үйл ажиллагааны талаар тусгайлан сонсож Аймагтаа хэрхэн хамтарч ажиллах талаар уулзалт хийв.
Мөн өөрсдийн аймагтаа хийж хэрэгжүүлж байгаа төслүүдтэй биднийг танилцуулав.JCI Монгол байгууллагын 25 дахь удаагийн үндэсний чуулганд Говь-Алтай аймгаас JCI байгууллагад элсэх хүсэлтэй 5-н залуусыг оролцуулахаар болов.
Сургалтууд:
"JCI байгуулага JCI Монгол байгууллагын түүх, үнэт зүйлс болон өөрийн олж авсан туршлагуу, "Өөрийгөө шинэчлэх хүч", "Сэдэлжүүлэх шидэт зөвлөгөөнүүд"
ТАЛАРХАЛ
Говь-Алтай аймгийн залуусын хөгжил, нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээх хүсэл эрмэлзэл, зөв хандлагыг дэмжин үнэтэй зөвлөгөөг өгч хамтдаа суралцан өөрийн үнэт цаг заваа гарган оролцсон Хүндэт зочиддоо болон Баруун бүсийн хамт олондоо баярлалаа.

"SHINE BRIGHT"
Хүндэтгэсэн,
JCI Монгол ТББ








