Буцах

JCI Дархан салбар байгууллагын 2022 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээс хүргэж байна

One soul project - Нэг сэтгэл төсөл

"Нэг сэтгэл" төслийн хүрээнд тохижуулсан Нэгдсэн эмнэлгийн Хавдрын Хөнгөвчлөх эмчилгээний тасагт төслийн лого бүхий 8 ширхэг дэр, хэвтэн эмчлүүлэгчдэд зориулсан сэтгэл санааг өргөх зорилгоор хүсэлтийн дэвтрийг шинэчлэн хүлээлгэн өгч Тасгийн эмч Дорждэрэмтэй цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг ярилцлаа.

Хөнгөвчлөх тасаг байгуулагдсанаар үйлчлүүлэгчид хамгийн багадаа 7 хоног ор хүлээдэг байсан бол одоо хамгийн ихдээ 2 хоног хүлээдэг болсон хэмээн эмч маань баярлаж ярьсан юм.

We can do project

"We can do" төслийн хүрээнд 12-р сургуулийн захирал, нийгмийн ажилтан болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн анги удирдсан багштай уулзан төслийн хүрээнд хийгдэх сургалтын хэрэгцээ зорилгыг тодорхой болгон цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг ярилцлаа.

Shining star project

Дархан-Уул аймгийн оюутны зөвлөлийн Ерөнхийлөгчтэй уулзан төслийн талаар танилцуулж цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцон, хамтын ажиллагааны талаар санал солилцож төлөвлөгөө боловсруулсан ажил хэрэгч сайхан уулзалт боллоо.

"SHINE BRIGHT"

Хүндэтгэсэн,

JCI Монгол байгууллага