Буцах

Sightline | JCI Mongolia - 30 years of youth organizing | MNB World дахь ярилцлагыг та бүхэнд хүргэж байна

JCI Монгол байгууллагын 2022 оны Дэд Ерөнхийлөгч Э.Энхдэлгэр, JCI Монгол байгууллагын 2022 оны Ерөнхий Нарийн Бичгийн дарга О.Наранбаатар нар MNB World телевизийн "Sightline" нэвтрүүлгээр JCI байгууллага, JCI Монгол байгууллагын үйл ажиллагааны чиглэл, 30 жилийн ой, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.

JCI байгууллага нь 18-40 насны идэвхтэй иргэдээс бүрдсэн ашгийн бус байгууллага бөгөөд "Идэвхитэй залуу иргэдийн дэлхийд тэргүүлэх байгууллага байх" гэсэн алсын хараатай үйл ажиллагаа явуулж байна.1992 онд байгуулагдсан JCI Монгол байгууллага нь орон нутагт 15 салбар нэгжтэй, 1200 гаруй идэвхтэй гишүүдтэй.

Ярилцлагыг бүрэн эхээр нь үзэж, JCI Монгол байгууллагын нийгэмд хувь нэмрээ оруулж буй төслүүд болон НҮБ-ын ТХЗ-ын хэрэгжилтийн талаар мэдэж аваарай.

"SHINE BRIGHT"

JCI Монгол байгууллага