Буцах

JCI ДОРНОД АЖИГЛАГЧ САЛБАР БАЙГУУЛЛАГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ, СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

JCI Монгол байгууллагын 2022 оны Удирдах зөвлөл болон JCI Монголын Хөгжлийн зөвлөлийн Зүүн бүс хариуцсан багийн гишүүд 2022.01.25-ны өдөр Дорнод аймагт JCI Дорнод ажиглагч салбар байгууллагын үүсгэн байгуулагчид, сонирхогч гишүүдэд зориулсан танилцуулга, сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.

Уулзалтын үeэр үйл ажиллагааны төлөвлөгөө, залуучуудын нийгмийн идэвхи оролцоо болоод орон нутгийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж Удирдах зөвлөлийн гишүүд өөрсдийн зөвлөмж чиглэлийг өгч санал солилцлоо.

Мөн энэхүү айлчлалын үеэр Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл болон холбогдох хэлтсийн дарга нартай уулзаж JCI байгууллагын үйл ажиллагааг танилцуулан цаашид JCI Дорнод ажиглагч салбар байгууллагыг орон нутгийн удирдлагын зүгээс дэмжин ажиллахыг хүссэн бол Засаг даргын орлогч Ш.Ёл хэлэхдээ: "Та бүхний өнөөдрийн зохион байгуулж байгаа залуучуудын хөгжилд чиглэсэн сургалт, төсөл хөтөлбөрүүд манай аймгийн залуучуудад нэн хэрэгтэй бөгөөд Нутгийн удирдлагын зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллахад таатай байх болно." гэж хэлснийг дуулгахад таатай байна.

2022 онд JCI Монгол байгууллагын нэгэн салбар байгууллага болон БАТЛАМЖЛАГДАХЫГ зорьж буй JCI Дорнод ажиглагч салбар байгууллагын залууст энэ удаагийн айлчлал чухал нөлөө үзүүлэн, дэмжлэг болсон гэдэгт итгэлтэй байна.

JCI Дорнод ажиглагч салбар байгууллагын цааш цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье!

SHINE BRIGHT

JCI Монгол байгууллага