LEADERSHIP CONVENTION & ADMIN TRAINING

2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр JCI Монгол байгууллагын Удирдлагын баг, салбар байгууллагуудын Удирдлагын багийн гишүүдийн хүрээнд зохион байгуулсан “Leadership Convention & Admin training” танхимаар амжилттай болж өнгөрсөн билээ.
Сургалтын зорилго 2022 оны JCI Монгол байгууллага болон Салбар байгууллагын Удирдлагын багийн гишүүдийг чиглүүлэх, Үндсэн үйл ажиллагааны төлөвлөлт гаргах, хоорондын ажлын уялдааг хангах, нэгтгэх үндсэн чиглэлтэй байсан юм.
Тус арга хэмжээнд 200 орчим гишүүд амжилттай хамрагдаж, хамтдаа хөгжсөн, үр бүтээлтэй өдөр боллоо.
Энэхүү өдөр JCI Монгол байгууллагын Үе үеийн 5 Үндэсний Ерөнхийлөгчид, JCI Монгол Академийн 5 туслах багш, Салбар хуралдаан, хэлэлцүүлэг сургалтын арга хэмжээг удирдан чиглүүлэх зорилгоор JCI Монгол Академийн 10 чиглүүлэгч сургагч багш болон 8 туслах багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
Мөн Энэхүү үйл ажиллагаанд JCI Монгол байгууллагын Үе үеийн Ерөнхийлөгч нар:
- Нээлт - JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн
- Үнэ цэнэ, Зарчим, Өнгөрсөн,одоо,ирээдүй сэдвээр - JCI Монгол байгууллагын 2011 оны Үндэсний Ерөнхийлөгч Б.Батзаяа
- What is JCI Management - JCI Монгол байгууллагын 2017 оны Үндэсний Ерөнхийлөгч П.Батхишиг
- JCI Mongolia Milestone - JCI Монгол байгууллагын 2018 оны Үндэсний Ерөнхийлөгч М.Батбаяр
- Leadership of Board Members - JCI Монгол байгууллагын 2019 оны Үндэсний Ерөнхийлөгч Г.Мөнх-Эрдэнэ
- New direction of JCI - JCI Монгол байгууллагын 2020 оны Үндэсний Ерөнхийлөгч Б.Золбадрал нар тус тус сэдвээр илтгэл тавьлаа.
Бидний урилгыг хүлээн авч арга хэмжээнд оролцсон Эрхэм Ерөнхийлөгч нартаа талархал илэрхийлэе!
SHINE BRIGHT
Хүндэтгэсэн,
JCI Монгол байгууллага
