Буцах

“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” ТӨСӨЛ 13 ДАХЬ ЖИЛДЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  • Огноо: 2021.01.03
  • Байршил: Ulaanbaatar
  • Чиглэл: Монгол улсын 21 аймгийн хэмжээнд Идэвхитэй иргэд
  • Салбар: JCI Capital
  • Ангилал: Сайн дурын

JCI Монгол байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цусаа бэлэглэх аян амжилттай үргэжилж байна.

JCI Капитал салбар байгууллагын санаачилсан JCI Монгол байгууллагын “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” төсөл 13 дахь жилдээ амжилттай хэрэгжин нийт JCI Монгол байгууллага, 15 салбар байгууллагуудын төлөөлөл болсон залуучууд хамт олон найз нөхдөө уриалан ЦССҮТ -н 2022 оны Нээлтэнд очиж цусаа хандивлан манлайлан оролцлоо.

Энэ өдрийн гол зорилго нь сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг сурталчлах, ард иргэд тогтмол хугацаанд цусаа бэлэглэх ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршдог.

Уг арга хэмжээний хүрээнд 200 удаа цусаа бэлэглэсэн “Топ донор”-оор Д.Эрдэнэчулуун, 2021 онд хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн донороор Э.Нандинцэцэг, С.Хүрэлбаатар нар тодорлоо. Мөн 70-аас дээш өгөлттэй Д.Ган-Очир “Хүрэл донор”, 100-аас дээш өгөлттэй Б.Үүрийнтуяа “Мөнгөн донор”, 150-аас дээш өгөлттэй Ц.Батбаяр “Алтан донор”-оор тус тус өргөмжиллөө.

Бахархал 10 тэмдгээр Б.Билгүүн, Бахархал 20 тэмдгээр Ш.Жанболат, Бахархал 30 тэмдгээр Ш.Наранцэцэг, Бахархал 40 тэмдгээр Г.Батболд, Бахархал 50 тэмдгээр Ц.Батболд нар тус тус шагнагдлаа.

ЦССҮТ нь 2009 оноос JCI Mонгол байгууллага, JCI Капитал салбар байгууллагатай сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр 13 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 онд байнгын донорын тоог нэмэгдүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, цусны донорыг алдаршуулах чиглэлээр ЦССҮТ-н Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, JCI Монгол байгууллагын 2022 оны Ерөнхийлөлгч Ж.Дамдинцэрэн, JCI Капитал салбар байгууллагын 2022 оны Ерөнхийлөгч Э.Баасанжав хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Цусаа бэлэглэж эрдэнэт хүний амь аврах гэгээн үйлсэд нэгдэж буй таны амьдралд гэгээн бүхнийг хүсэж, эрүүл энхийг ерөөе!

ХАМТДАА ТОД ГЭРЭЛТЭЕ!

SHINE BRIGHT

Хүндэтгэсэн,

JCI Монгол байгууллага