❄️ ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! ❄️

❄️ ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! ❄️
2️⃣0️⃣1️⃣9️⃣онд JCI Монгол байгууллагын гишүүдийнхээ тоог 1000 давуулж, International Academy зохион байгуулж Дэлхийн залуусыг Монголд сургасан, Эерэг Монгол чуулган хийж нийгмийн олон талуудын хамтын ажиллагааг бий болгосон, нийгэмд хандсан 65 төсөл хөтөлбөрөөрөө дамжуулж эерэг өөрчлөлтийг бүтээж хөгжлийн боломжийг залуучуудад олгосон гайхамшигтай жил байлаа.
👍🏻 2019 онд JCI Монгол байгууллагыг манлайлан ажилласан Г.Мөнх-Эрдэнэ, салбар байгууллагын Ерөнхийлөгчид, Удирдлагын багийн гишүүд та бүхэнд амжилт бүтээлээр дүүрэн, дурсамжит сайхан түүхүүдийг хамтдаа бүтээсэн гайхамшигт нэгэн жилийг үдэж байгаад нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Ирж буй 2️⃣0️⃣2️⃣0️⃣ ондоо JCI Монгол байгууллага гишүүдэд хөгжлийн боломжийг олгох, нийгэмд эерэг өөрлөлтийг бүтээх ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ бүрийг нээж, хамтдаа гайхамшигыг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
2020 онд аз жаргал дүүрэн жил байхыг хүсэн ерөөе,
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөж
Шинэ оны мэнд дэвшүүлье ❄️❄️❄️
DISCOVER INFINITE OPPORTUNITIES
JCI Монгол байгууллага
