Буцах

“ONE COMMUNITY” ТӨСЛИЙН “ХОР БАЯРТАЙ” АЯНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

JCI Монгол байгууллагын “One community” төслийн хүрээнд JCI Гранд салбар байгууллагаас санаачлан ЭМЯ, БСШУСЯ, НЗДТГ, ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах алба, Нийслэлийн Боловсролын газар, MCDF group зэрэг байгууллагуудтай хамтран “ХОР БАЯРТАЙ” аяныг өнөөдрөөс эхлүүлээд байна.

Монголчууд халдварт бус өвчний тархалтаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг буюу нас баралтын 77 хувийг эзэлж байгаа нь ийм таагүй “рекорд”-ыг эзэмшихэд хүргэжээ. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг нь тамхи юм. Зүрх, судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг нас баралтын гол шалтгаан болдог өвчнүүд мөн тамхинаас үүдэлтэй.

Манай улсын хүн амын 27,1 хувь буюу бараг тэн хагас нь тамхи татаж, үлдсэн хагас нь дам тамхидалтад өртөж байгаа нь халдварт бус өвчний аюулын харанга дэлдэхэд хүргэсэн байна. Үүнээс эрэгтэйчүүдийн 49,1 хувь, эмэгтэйтэйчүүдийн 23 хувь нь тамхи татдаг ба ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 63,1 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн гэсэн харамсалтай судалгаа гарчээ.

Уг төслийн зорилго нь ЕБС-ын сурагчдад тамхины хор, хөнөөлийг ойлгуулах, өсвөр насны хүүхдүүдийн дундах тамхины хэрэглээг бууруулахад мөн Төрийн албан хаагчдын тамхины хэрэглээг багасгахад чиглэж байгаа аж.

Дэлхийн улс орнууд тамхидалтын эсрэг ийм зоримог шийдэмгий алхмууд хийж байгаа нь энэхүү утаат “идээн”-ий үнэ шалдаа бууж байхад манай улсад энэ төрлийн хэрэглээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ бид оройтоогүй. Урьдчилан сэргийлж болох уршигт өвчинд нэрвэгдэхгүйн төлөө, эрсдэлт хэрэглээндээ эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавихгүйн тулд өнөөдрөөс анхаарах хэрэгтэй юм.

JCI байгууллагын залуус бид аливаа зүйлийг нийгэмд хүчтэй хүргэж чаддаг бөгөөд хүчээ нэгтгэж чадвал ямар олон хүнд хүргэж чаддаг гэдгийг өмнөх төслүүд, аянуудаас харж болох юм. Тиймээс та бүхнийг энэхүү аянд нэгдэж Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа бага наснаас нь хорт зуршилд оруулахгүй байхад манлайлж чадна гэдэгт итгэлтэй байна.

2020 онд “One community” төслийг хариуцан ажиллах JCI Гранд салбар байгууллагын гишүүдэд амжилт хүсьe.

2019 онд амжилттай хэрэгжүүлсэн JCI Капитал салбар байгууллагын гишүүдэд талархал илэрхийльe. Та бүхний хэрэгжүүлсэн “НЭГ ХОРОМ” аян одоо ч эерэг өөрчлөлтийг түгээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

INSPIRE POSITVIE CHANGE