МИНИЙ МӨРӨӨДЛИЙН СУРГУУЛЬ

⭐ НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн зорилго 2030", "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-ыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг ирээдүйдээ итгэлтэй, хариуцлагатай, санаачлагатай, эерэг сэтгэлгээтэй иргэн болж төлөвшихөд дэмжин туслах зорилгоор "ULAANBAATAR DREAM SUMMIT" төслийг JCI Импакт салбар байгууллага санаачилж, "Чанартай боловсрол-Ээлтэй хот -Иргэдийн оролцоо" уриан дор хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
📝Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 8, 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд "Миний мөрөөдлийн сургууль" эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.
📝Эссэ бичлэгийн уралдааны зорилго нь сургуулийн орчин дахь эрсдэл, тэдгээрийг бууруулах арга замыг тодорхойлоход хүүхдийн дуу хоолойг сонсох
✏ Тэдний оролцоотой эрүүл, аюулгүй сурч хөгжих орчин бүрдүүлэх
✏Хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай оролцох
✏Болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварт суралцахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
🙋♂️🙋♀️"Миний мөрөөдлийн сургууль" сэдвийн дор чөлөөтэй сэтгэж, бүтээлчээр хандахын зэрэгцээ үндсэн асуултанд хариулж баяжуулан бичиж идэвхтэй оролцоорой 🤗
