#FIRSTAID ИРГЭН БҮР АВРАГЧ - ТӨСЛИЙН НЭЭЛТ

#FirstAid Иргэн бүр аврагч - төслийн нээлт
2019.04.16-ны өдөр JCI Улаанбаатар салбар байгууллага болон Ротари Хүрээ клуб хамтран Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх #FirstAid – Иргэн бүр аврагч төслийн нээлтийн үйл ажиллагаа Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танхимд боллоо.
Арга хэмжээний үеэр JCI Монгол байгууллага, JCI Улаанбаатар салбар байгууллага болон Ротари клуб, Ротари Хүрээ клубийн үйл ажиллагааг зочдод танилцуулж #First Aid төслийн талаар мэдээлэл өгч анхны тусламжийн сургалтыг зохион байгууллаа.
Мөн түүнчлэн JCI Улаанбаатар салбар байгууллага, Хүрээ ротари клуб, Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газар болон Анхны тусламжийн төв ТББ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
JCI Улаанбаатар салбар байгууллагаас хэрэгжүүлж буй #FirstAid төсөл ийнхүү Хан-Уул дүүрэгт үргэлжлэн хүрээгээ тэлж байгаад баяртай байна.
JCI Улаанбаатар салбар байгууллага
