Буцах

ACTIVE CITIZENS FOR GLOBAL GOALS МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

JCI Central салбар байгуулагаас санаачлан хэрэгжүүлж буй Active Citizens for Global Goals төсөл нь "ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-уудыг олон нийтэд түгээх, анхаарлыг татах, тулгамдсан асуудлыг тодорхойлж шийдлийг илэрхийлэх зорилготой билээ. 

Төслийн 2 дахь үе болох асуудал болон түүний шийдэл, гарцыг тодорхойлох, оюутан залуучуудын чадварыг хөгжүүлэх зорилго бүхий мэтгэлцээний тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
Уг тэмцээнд төсөлд хамрагдагч нийт 53 багийн 169 оролцогч идэвхтэй иргэд маань оролцсон бөгөөд "ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО"-уудын хүрээнд мэтгэлцсэн юм.
Төсөлд идэвхтэй оролцож буй сургууль бүрийн төлөөлөл болсон идэвхтэй, манлайлагчиддаа баярлалаа, улам их амжилтыг хүсэн ерөөе.
Төслийг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн
JCI Central салбар байгууллагын 2019 оны Удирдлагын баг
Maximus Restaurant
JCI Монгол Академийн Шүүгчдийн зөвлөл
СИТИ Их Сургууль
Тэлмэн Хас ББСБ
UNIQ брэнд
Технож Бизнес Инкубатор төв
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зэрэг байгууллагууд сайн дурын багийн нийт гишүүддээ гүн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн ACTIVE CITIZENS FOR GLOBAL GOALS төслийн баг