"ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ "

“JCI Монгол байгууллага”болон“Монголын Ротари клубууд” хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
JCI Монгол байгууллага, Ротари Монгол байгууллага нь маш олон талаараа төстэй бөгөөд хоёулаа нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох, залуучуудад боломж олгох, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах замаар Монгол Улсын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг билээ. Тус хоёр байгууллага нь хамтран ажиллах санамж бичиг байгуулснаараа нийгэмд хандсан төслүүдээ хамтран хэрэгжүүлж илүү хүртээмжтэй, илүү өндөр үр дүнд хүрэх нь дамжиггүй юм.
Хамтын ажиллагааны эхний бодит ажил болгон JCI Улаанбаатар салбар байгууллага, Хүрээ Ротари клуб хамтран 14 сая төгрөгийн төсөвтэй төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.
INSPIRE POSITIVE CHANGE
JCI Монгол ТББ
