Буцах

ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДӨР

13 дахь жилдээ хэрэгжиж буй “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” төслийн хүрээнд ЦССҮТөв-тэй хамтран “ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДӨР”-ийг 2022 оны 06-р сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус өдрийн гол зорилго нь аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад болон улс орны эрүүл мэндийн тогтолцоонд чухал хувь нэмрээ оруулж байдаг сайн дурын авлагагүй цусны донорыг дэлхийн хэмжээнд улам бүр таниулахад оршдог билээ.Цусны Донорын Дэлхийн өдрийн арга хэмжээнд ажиллагаанд:

JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, JCI Капитал салбар байгууллагын 2022 оны Ерөнхийлөгч Э.Баасанжав болон JCI Монгол болон салбар байгууллагын төлөөллүүд

ЦССҮТөвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр

МУЗНийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр

Монголын Донорын холбооны төлөөлөгчид, хүндэт донорууд оролцлоо.Тус үйл ажиллагааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хүрэлцэн ирж цусаа өгч, нийт доноруудад талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэв.Мөн 2022 оны “Шилдэг Донор” байгууллагаар шалгарсан Зэвсэгт хүчний 016-р ангид JCI Капитал салбар байгууллагын зүгээс иж бүрэн олон үйлдэлт принтерийг гардуулж өгөв.Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхэд үргэлж хувь нэмрээ оруулж байдаг JCI Монгол байгууллагын гишүүддээ талархал илэрхийлье.

Хүн төрлөхтний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт бид итгэдэг.

"SHINE BRIGHT"

Хүндэтгэсэн,

JCI Монгол ТББ