***JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ХХ АКАДЕМИ*** АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгчийн нэрэмжит ХХ Академийг JCI Импакт салбар байгууллага 2022 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд “Тэрэлж Бумбан Тур” амралтын газар амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгчийн нэрэмжит ХХ Академид 15 салбар байгууллага, 2 ажиглагч салбарын нийт 217 гишүүд, урилгаар 20 орчим зочид, хүрэлцэн ирлээ.Академийн сургалтын агуулга маань дэлхий дахинд яг одоо тренд болж буй WEB 3.0 агуулгын хүрээнд 8 Модуль сургалтыг “ Shine bright with Knowledge” уриатайгаар маш шинэлэг, өвөрмөц шийдэлтэйгээр зохион байгууллагдлаа.
Модуль 1: "WEB 3.0" А.Баттамир, Аи Си Ти Групп ХК Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн
Модуль 2: "NFT" М.Тэмүүлэн, Монгол Эн Эф Ти ХХК Марктинг эрхэлсэн захирал, Н.Ууганбаяр, Индивидуал ХХК Гүйцэтгэх захирал
Модуль 3: "5G БА НЭМЭЛТ БОЛОМЖУУД" Б.Энхтүвшин, Юнител Групп Байгууллагын бизнес хариуцсан Дэд захирал
Модуль 4: "METAVERSE" А.Энхбаяр, Дижитал Солюшн ХХК Гүйцэтгэх захирал
Модуль 5: "DEFI" Ч.Ганхуяг, Ард Санхүүгийн Нэгдэл Гүйцэтгэх захирал
Модуль 6: "ДАЯАРШИЛ ДАХЬ ОНДООШИЛ" Н.Жанцанноров, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч
Модуль 7: "СР'С" Б.Болортуяа, JCI Монгол Академийн 2022 оны Захирал, EXA ГРУПП Гүйцэтгэх захирал
Модуль 8: "SHINE BRIGHT" Ж.Дамдинцэрэн, JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч
Оролцогчид маань 2 өдрийн турш 15 багт хуваагдан хамтдаа VR технологи ашиглан Metaverse ертөнцөөр аялж, NFT бүтээж, түүнийг борлуулж өрсөлдсөн бөгөөд “Үндэсний Ерөнхийлөгчийн нэрэмжит ХХ Академи”-ийн ШИЛДЭГ БАГААР “WEB 3.0”баг тодорч, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧООР JCI Эрдэнэт салбарын гишүүн Б.Пүрэвтунгалаг нар тодорсон билээ.
Амжилттай оролцож шилдэг баг болсон WEB 3.0 багийн нийт гишүүд, шилдэгийн шилдэг оролцогч нартаа халуун баярыг хүргэе.
"SHINE BRIGHT"
Хүндэтгэсэн,
JCI Монгол ТББ










































