Буцах

APDC | MISSION TO VIETNAM

JCI Ази-Номхон далайн бүсийн хөгжлийн зөвлөл(APDC) нь тус бүсэд JCI байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний байгууллагуудад дэмжлэг үзүүлж ажилладаг билээ.

Энэ зорилгынхоо хүрээнд 2021-2022 оны APDC-ийн гишүүд ээлжит #mission томилолтоо 2022.05.21-28-ны хооронд Вьетнам Улсад үргэлжлүүлж байна.

JCI хөдөлгөөн Вьетнам улсад 2006 онд үүсч 2008 онд Үндэсний байгууллага байгуулагдаж JCI Вьетнам Үндэсний байгууллага 2021-2022 оны APDC-ийн жилд буюу 2021 оны Дэлхийн чуулганы үеэр албан ёсоор APDC-ийг төгссөн бол 2022.05.21-ний өдөр буюу APDC-ийн томилолтын үеэр Төсгөлтийн баяраа Хо Ши Мин хотод биетээр мөн APDC-ийн гишүүдийн хамтаар ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Вьетнам Улсад хийж буй айлчлал Хо Ши Мин хотоос эхэлж, Дананг, Ханой хотод үргэлжилж байна.

APDC-ийн ажилтнууд JCI Вьетнам Үндэсний байгууллага, JCI Сайгон, JCI Дананг, JCI Ханой салбар байгууллагуудтай уулзалт хийлээ.

ASPIRE TO INSPIRE

"SHINE BRIGHT"

Хүндэтгэсэн,

JCI Монгол ТББ