#2019 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR

2019 оны 6-р сарын 18-19-ний өдрүүдэд БНСУ-ын Жежү арал дээр Олон улсын бизнес үзэсгэлэн “2019 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
JCI Монгол байгууллага энэхүү төслийг анх 2018 онд санаачлан зохион байгуулж Япон, Солонгос, Хонг Конг, Тайвань, Монгол зэрэг улс орнуудын 100 гаруй компанийн бизнес эрхлэгч залуучууд оролцуулж байсан бөгөөд 2019 онд зохион байгуулах тугыг JCI Korea байгууллагад шилжүүлэн өгсөн билээ. Энэхүү төслийн санаачлагч нь JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГА гэдгээр Гишүүд бид БАХАРХАДАГ юм.
Энэхүү үйл ажиллагаагаар бизнес эрхлэгч залуучууд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр бизнесийн санаа болон түншээ олох, хөрөнгө оруулагч татах томоохон боломжууд нээгддэг бөгөөд энэ жил Ази Номхон Далайн Бүсийн Чуулгантай зэрэгцэж зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
