Буцах
JCI Монгол байгууллагын "Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах IX тэмцээн" амжилттай болж өндөрлөлөө.

2022 оны 4 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд "САГСНЫ ТАЛБАЙД ТОДООР ГЭРЭЛТ" уриан дор зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотноо JCI Монгол байгууллагын "Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах IX тэмцээн" амжилттай боллоо.
Тус тэмцээнд JCI Монгол байгууллагын 2022 оны удирдлагын багийн хамт олон болон JCI Монгол байгууллагын 14 салбар, 1 ажиглагч салбарын 350 гаруй гишүүд оролцлоо.
JCI Монгол байгууллагын 30 жилийн ой дээр зохион байгуулагдсан энэхүү тэмцээн олон сайхан дурсамжаар дүүрэн байлаа.
Тэмцээний онцлог дэвшилт статистик хөтлөлтийг гүйцэтгэн арын албанд ажилласан Орхон аймгийн сагсан бөмбөгийн холбоонд баярлалаа.
"SHINE BRIGHT"
Хүндэтгэсэн,
JCI Монгол ТББ






