Буцах

STARTUP 2022 - ШИЛДЭГ СТАРТАП БОЛОН ЗАЛУУЧУУДЫН БАГТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ УЛСЫН УРАЛДААН - CYE

JCI байгууллагаас 2020 онд эдийн засгийг сэргээх, залуу бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор санаачилсан "Бүтээлч залуу бизнес эрхлэгчид буюу CYE” төслийг энэ жил анх удаагаа Монгол орон даяар Хөдөлмөр Нийгмийг Хамгаалах Яам, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар, Стартап Маркетинг Спэйс ХХК болон Стартап Монгол ТББ -уудтай хамтран JCI Монгол байгууллага зохион байгуулж бүртгэлийн хугацаа 2022.04.17-ны өдөр хаагдаж, эхний шатны шалгаруулалт 2022.04.24 23:59 цагт дууссан билээ.

Startup 2022 Улсын уралдаанд 461 бүртгэл ирсэн ба сүүлийн 7 хоногийн хугацаанд өдөр бүр сургалтууд орж, менторинг авч 1-р шатны шалгаруулалтад /дэвшилтэд хавтан, төслийн 1-минутын pitch/ 41 төсөл шалгарлаа.

Тус хөтөлбөр үргэлжилсээр байгаа ба нийт оролцогчиддоо амжилт хүсье!

"SHINE BRIGHT"

Хүндэтгэсэн,
JCI Монгол ТББ