Back

"НЭГ СЭТГЭЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД "ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ"-Т БАЙГУУЛЖ БУЙ "ХАВДРЫН ХӨНГӨВЧЛӨХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ" НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

JCI Дархан салбар байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй "НЭГ СЭТГЭЛ" төсөл нь Дархан-Уул аймгийн хэмжээнд хорт хавдар өвчнөөр өвдсөн 850 гаруй иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, стандарт тоног төхөөрөмж бүхий "Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг" байгуулах үндсэн зорилготой.

Бид уг төслөө 2021 оны 2 дугаар сард албан ёсоор нээж байсан бөгөөд нээлтээ хийснээс хойш албан байгууллага, хувь хүмүүст хамтран ажиллах санал илгээн төслийн төсөв бүрдүүлэх хандивын аянг өрнүүлж, "Хөнгөвчлөх эмчилгээний тасаг"-ийн дотор заслын ажлыг хийж гүйцэтгэн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.

🌟
🌟
🌟

Төслийн үндсэн зорилго

Дархан-Уул аймгийн хэмжээнд хорт хавдраар өвчилсөн 850 гаруй өвчтөний хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээ авахад шаардагдах, стандарт тоног төхөөрөмж бүхий тав тухтай, ээлтэй орчинг бүрдүүлсэн “Хөнгөвчлөх эмчилгээний тасаг” байгуулах

Эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтанд хамруулах, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах

Олон нийтэд чиглэсэн хорт хавдрын эсрэг нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах замаар сүүлийн жилүүдэд аюулын харанга дэлдэж буй хавдрын өвчлөлийг бууруулахад орон нутгийг иргэдийг уриалах, хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх

“Хөнгөвчлөх эмчилгээний тасаг” байгуулах ажлын хүрээнд Орон нутгын удирдлага, Нэгдсэн эмнэлэг, Төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийг уриалан хандивийн аян өрнүүлж 12,000,000 төгрөгийн хандив босгон тасгийн кабинетуудыг засварлах ажлыг эхлүүллээ.

“Эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх” ажлын хүрээнд хөнгөвчлөх эмчилгээний тасгийг засварлан хүлээлгэж өгч, тус тасагт томилогдон ажиллах эмч, сувилагч нарыг 9 дүгээр сард мэргэжлийн сургалтанд хамруулах, цаашид шаардлагатай мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулах

Бидний санаачлан хэрэгжүүлсэн төсөл бодит биеллээ олж, хорт хавдраар өвдсөн иргэдэд "Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний биеэ даасан тусдаа тасаг бий болоход өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулан хандив өргөсөн нийт албан байгууллага болон хувь хүн, хандивлагчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн,

"Нэг сэтгэл" төслийн баг

JCI Дархан салбар байгууллага

JCI Монгол байгууллага