Back

ГАЗРЫН ЗУРАГ

  • Огноо: 2015/07/10 – 2016/07/10
  • Байршил: Дархан-Уул аймаг
  • Төсөв: 3,500,000₮
  • Чиглэл: Олон нийт
  • Салбар: JCI Darkhan
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

Монгол улсад хамгийн том хамгийн анхны өнгөт /1:120000/ маштабтай, 18м урттай 10м өргөнтэй, 24 цагийн гэрэлтүүлэгтэй Монгол Улсын газрын зургийг JCI Монгол байгууллагын логоны хамтаар 2015 оны 7-р сард Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 16-р байрны төв зам уруу харсан ханан дээр бүтээнэ.

Монгол Улсын хамгийн том өнгөт газрын зургийг Дархан-Уул аймагтаа бүтээснээрээ JCI байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан, JCI Дархан салбар байгууллагын 20 жилийн ойг угтсан томоохон PR сурталчилгааны ажил болох бөгөөд цаашлаад монгол хүний эх оронч үзлийг бадраах, хүүхэд залууст танин мэдэхүйн ач холбогдолтой, хотын үзэмжид өнгө нэмсэн томоохон төсөл болно.

2016 онд Монгол улсад анхны хамгийн том өнгөт Дэлхийн зургийг Дархан-Уул аймагт бүтээнэ.

Төслийн зорилго

Монгол хүний эх оронч үзлийг бадраах, хүүхэд залууст танин мэдэхүйн ач холбогдол бүхий Монголын улсын газрын зураг, Дэлхийн газрын зургуудыг өнгөт, 24 цагийн гэрэлтүүлэгтэйгээр Дархан-Уул аймагт бүтээнэ.