ЯЛАЛТ БАЙГУУЛАХАД ЧИНЬ БИД ТУСЛАЯ

- Огноо: 2015/08/15 – 2017/12/31
- Байршил: Дархан Уул аймаг
- Төсөв: 2,000,000₮
- Чиглэл: Олон нийт
- Салбар: JCI Darkhan
- Ангилал: Сайн дурын
Танилцуулга
Оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусыг нийгэм, хамт олноос тусгаарлахгүй олны дунд нийгэмшүүлэн хөгжүүлэх нь дэлхий нийтийн чиг хандлага болоод байгаа билээ.Тухайн хүүхэд залууст энгийн орчинд хэвийн хөгжилтэй, үе тэнгийнхэнтэйгээ хамтран тоглож, спортоор хичээллэх нь эерэг нөлөөтэй юм.
Иймд JCI Дархан салбар байгууллага ньоюуны бэрхшээлтэй хүүхэд залуусыг спортоор хичээллэхэд урам дэм өгөх, авьяас чадвараа хөгжүүлэх, хоорондоо нөхөрлөхөд тусалж дэмжих замаар нийгэмд бие биенээ харилцан хүндэтгэх, эрх тэгш байдлыг сурталчлан эерэг өөрчлөлтийн давлагааг бий болгох зорилготой“Ялалт байгуулахад чинь БИД туслая” төслийг санаачлан хэрэгжүүлсэн билээ.
Төслийн зорилго
Оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусыг спортоор хичээллэхэд урам дэм өгөх, авьяас чадвараа хөгжүүлэх, хоорондоо нөхөрлөхөд тусалж дэмжих замаар нийгэмд бие биенээ харилцан хүндэтгэх, эрх тэгш байдлыг сурталчлан эерэг өөрчлөлтийн давлагааг бий болгох зорилготой юм.
ЖЧ: Төслийн зорилго нь МХЗ –ын 2007-2021 хэрэгжүүлэх дараах зорилттой нийцэж байгаа болно.
Монгол Улсын МХЗ-ын 1.3.8 зааснаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох таатай орчныг бүрдүүлэх.
