Back

THINK FUTURE

  • Огноо: 2013/03/01 – 2013/08/01
  • Байршил: Ulaanbaatar
  • Төсөв: 30,000,000₮
  • Чиглэл: УБ Хотын ЕБДСургуулийн 13-16 насны 3000 хүүхэд болон түүний ар гэрийн 8600 хүмүүст боловсролтой иргэн бэлтгэх, ирээдүйн эхлэлийг тавьж өгсөн.
  • Салбар: JCI Leader
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

JCI Монгол байгууллагын хүүхэд, өсвөр үед анхан шатны боловсрол олгох эрчимжүүлсэн сургалтуудыг зохион байгуулахаас гадна "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ”, “Эерэг өөрчлөлт, хандлага” сургалтуудыг нийт 5 сарын хугацаанд 3000 гаран хүүхдэд биечлэн сургаж 250 сурагчид сургалтын зардлыг нь төлөх спонсор байгууллага олж өгсөн. 

Төслийн зорилго

1. Монгол улсын нийт айл өрхүүд дунд хийсэн судалгаагаар тодорхойлогдсон ядуу, амьдралын боломжгүй, онц сурдаг боловч сургуульд сурах боломжгүй сурах хүсэл сонирхолтой 13-16 насны өвсөр насны хүүхдүүдийг сургах, тэднийг ивээн тэтгэн сургуульд сургах зардлуудыг спонсор байгууллагаас гаргуулж олон хүүхдийн сурч боловсрох боломжыг хангах

2. Боловсролын хоцрогдлыг арилгахад чиглэсэн асуудлыг шийдвэрлэхэд төр засгийн анхаарлыг татаж татан оролцуулахын тулд энэхүү төслийг зохион байгуулсан.

3.Амьдралын боломж, нөхцөл муутай айлын хүүхдүүдэд сурах боломж нээлттэй байдгийг ойлгуулж, тэдний сурах хүсэл эрмэлзлийг бадраах

4. 200 сурагчид сурах зардлыг нь төлөх спонсор байгууллага олж өгөх