ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ

- Огноо: 2014/02/14 – 2019/02/14
- Байршил: Улаанбаатар хот, Монгол улс
- Төсөв: 300,000,000₮
- Чиглэл: -
- Салбар: JCI Mongolia
- Ангилал: Сайн дурын
Танилцуулга
Бидний амьдран байгаа орчин хараахан төгс болчоогүй байна. Аливаа өөрчлөлт зөвхөн хүнээр л хийгддэг.
Найрсаг байдал бол хүн болгонд байдаг зүйл, энэхүү хөдөлгөөн нь тэднийг багахан найрсаг үйлдлийг хийж эхлэх, бусадтай хуваалцах, бусдад үлгэрлэхийг уриалж, дэмжихийг зорьж байна. Бидний эргэн тойронд байгаа хүмүүст найрсаг, эерэг байх бодлыг төрүүлснээр таны болон миний амьдралыг илүү сайхан болгох, илүү сайхан нийгэм бий болох байх гэж бид найдаж байна.
Бид өөрсдийн мөн чанараа мэдэж, бусдын мөн чанарыг байгаа байдлаар нь хүлээн зөвшөөрч, нийгмийг илүү сайхан болгохын тулд найрсаг, эелдэг үйлдлийг хийж, өглөгч хандаж, сайхан нийгмийн төлөө өөрсдийгөө зориулахад бэлэн байх хэрэгтэй.
Соёл, өв уламжлал, боловсрол, иргэншсэн сэтгэлгээ нь энэрэнгүй, хүнлэг нийгмийг бий болгодог. Аливаа хүн эдгээр оюун санааны хөгжлийг талархаж хүлээж авсанаар тэдний амьдралд илүү сайхан зүйлс бий болж, илүү эрүүл, урт удаан амьдардаг нь судалгаагаар тогтоогдсон байна.
Инээмсэглэх Монгол үндэсний хөдөлгөөн нь Найрсаг Улаанбаатар хөтөлбөртэй хамтран иргэдийн өдөр тутмын амьдралд найрсаг байдлыг хэвшүүлэх, эерэг хандлагыг бий болгох зорилгыг тавьж байна.
Өнөөдрөөс эхлээд найрсаг байдлыг эхлүүл, үлгэрлэ, бусадтай хуваалц.
АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО
Илүү эелдэг, Найрсаг Монгол
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Хөдөлгөөний эрхэм зорилго бол эелдэг байдлыг үйлдэл болгож үзүүлснээр хүн болгоны амьдралыг илүү сайхан болгох явдал юм.
ЗОРИЛГО:
Маш энгийн найрсаг үйлдлээр бид нийгмийн сайхан харилцааг бий болгож хүн болгоны амьдралыг илүү сайхан болгох боломжтой болно. Энэ хөдөлгөөн нь хувь хүн бүрд найрсаг, эелдэг байдлын талаарх ойлголт, төлөвшлийг бий болгохыг зорьж байна.
ҮНЭТ ЗҮЙЛ:
Synergy: Хамтын ажиллагаа. Хамтдаа бол илүү амжилтанд хүрнэ гэж итгэдэг.
Хүн бүр хэдийгээр өөр өөр салбарт мэргэшиж, ажилладаг хэдий ч өөр салбарт ажилладаг хэн нэгэнд тусламж, хэрэгцээ шаардлага гарвал бие биедээ тусладаг байхыг бид уриалж байна.
“Таныг амжилтанд хүрч, асуудлаа шийдэхийн тулд би танд яаж туслах вэ” гэсэн асуултыг бие биенээсээ асуудаг байх зуршлийг бий болгоно. Хувиа хичээсэн үзлийг бид дэмжихгүй.
Kinship: Гэр бүлсэг соёл. Бид ажил дээрээ амьдралынхаа маш олон цагийг өнгөрөөдөг учраас хамт ажиллаж байгаа багаа хоёр дахь гэр бүл гэж үздэг. Бид бие биентэйгээ ямар нэг зүйлсээ хуваалцаж, бусдадаа анхаарал халамж тавьж сурсан үед сайхан халуун дулаан харилцааг бий болгодог гэдэгт итгэдэг.
Хүн өөрсийн зовлонг бусадтай хуваалцаж хугасладаг, баяр жаргалаа бусадтай хуваалцаж дэлгэрүүлдэг. Тиймээс хамт олон хоорондоо эвсэг найрсаг харилцаатай байж, харилцан талархал, хүндэтгэлтэй хандсанаар илүү их бүтээлч, үр дүнтэй байж, амжилтанд хүрдэг.
Бид хамт ажиллаж байгаа хүмүүс болон ажилдаа дуртай байснаараа ажилдаа очихыг тэсэн ядан хүлээдэг болно.
Mindset: Сэтгэлгээ бол бидний чиг хандлага юм. Бид ямар ч зүйлийг эерэг сэтгэлгээгээр хүлээж авсанаар илүү үр дүнд хүрнэ гэдэгт итгэдэг. Хоёр хүн байлаа гэхэд эсрэг тэсрэг байр сууринаас аливааг хардаг. Нэг нь одруу харж байхад нөгөөх нь намаг балчиг руу хардаг. Уг нь бид эерэг хандлагатай, од руу ширтэгч баймаар байна. Бидний хэтийн төлөв бид хэр зэрэг мөрөөддөг, төсөөлдөг вэ гэдгээр хэмжигддэг. Ямар нэг зүйл тулгарахад бид түүнийг хүнд бэрхшээлтэй тулгарч байна гэж үзэхээсээ илүү ямар нэгэн сонирхолтой сорилт байна гэж хандах хэрэгтэй.
Бүх үйлдэлд заавал хариу үйлдэл ирдэг.
Төслийн зорилго
2014 онд JCI Монгол байгууллагаас Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлэхээр “Инээмсэглэх Монгол” төслийг 2014 оны 2 сарын 15 өдөр албан ёсоор эхлүүлж төслийн буухайг JCI Монгол байгууллагын 12 салбар байгууллын 600 гаран гишүүд хүлээн авч үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.
Нийгэмд эерэг хандлага, хүмүүс хооронд найрсаг харилцаа, үйлчилгээний байгууллагуудад харилцааны соёл, нийгмийн харилцаанд бухимдалгүй орчинг хэрхэн бий болгож сайжруулах вэ? гэсэн маш энгийн зорилготой энэ төслийн үр дүнг JCI Монголын гишүүд өөрсдөөсөө эхлэн үлгэрлэж, орчин тойрондоо нөлөөлөл үзүүлснээр бий болгохоор ажиллаж эхэллээ.
