Back

АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ

  • Огноо: 2009/03/01 – 2019/03/31
  • Байршил: Цусны төв
  • Төсөв: 0₮
  • Чиглэл: Олон нийт
  • Салбар: JCI Capital
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

Энэхүү төсөл нь JCI Capital салбар байгуулллагаас 2009 онд анх санаачлагдсан бөгөөд өдгөө 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. 

Төсөл эхлэж байх үед Монгол улсын хэмжээнд байнгын цусны нөөцийн нэн хомсдол үүссэн байсан бөгөөд төслийн үр дүнд 2014 оны байдлаар нийт 19,000 цусны донор бүртгэгдсэнээр цусны хангалт хийх хангалттай тоонд хүрсэн бөгөөд цаашид цусны найдвартай байдлыг нэмэгдүүлэх үүднээс тогтмол донорын тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр төслийн дараагийн зорилго тавигдаж байна. 

Төслийн зорилго

Энэхүү төсөл нь эрүүл мэндийн салбар байгууллага, түүний хэрэгцээнд шаардалагтай цусны байнгын нөөцийг хангахад чиглэсэн бөгөөд иргэдийг энэхүү үйл ажиллагаанд сайн дураараа, бусдын төлөө сэтгэлээр оролцох идэвх сонирхолыг нэмэгдүүлэх үүднээс хэрэгжиж буй төсөл юм. 

Сайн дурын донорын бэлэглэсэн 1 удаагийн цус өгөлт нь 3 хүний амийг аврах хэрэгцээт нөөцийг бүрдүүлдэг давуу талтай. Иймээс бид иргэн бүрийг бусдын төлөө өөрийгөө зориулж чадах сэтгэлгээг нэмэгдүүлэх сонирхолтой.