Back

WANPAKU SUMO СУМО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

  • Огноо: 2014/05/25 – 2015/05/02
  • Байршил: Улаанбаатар
  • Төсөв: 58,000,000₮
  • Чиглэл: JCI Улаанбаатар Централ, JCI Tokyo,Сумо бөхийн холбоо, Зориг сан, Япон улсын элчин сайдын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон бизнесийн байгууллагууд гэх мэт
  • Салбар: JCI Central
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

JCI Токио байгууллагын санаачилгаар JCI Улаанбаатар Централ салбар байгууллага нь Монголын Сумо Бөхийн холбоо, Зориг сантай хамтарч “Wanpaku Sumo Улаанбаатар 2014” буюу Өсвөрийн сумо бөхийн уралдааныг анх удаа зохион байгуулсан ба уг төслийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэхээр болсон бөгөөд 2015 хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Төслийн зорилго

Сумо бөхөөр дамжуулан нийгэмд, тэр дундаа хүүхэд, өсвөр үеийнхэнд эерэг нөлөө үзүүлэх, ирээдүйн иргэдэд спортын амжилт гаргахад нөлөөлөх, хувийн болоод үндэсний бахархалыг багаас нь суулгах, хүүхэд хоорондын, хүүхэд-эцэг-эхийн, хүүхэд-нийгмийн харилцааг үүсгэх, дэмжих, Япон-Монгол хоёр орны Соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой бөгөөд ялангуяа эмзэг давхаргын хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг бодитой биелүүлэхэд хувь нэмрээ оруулахаас аваад JCI байгууллагын эрхэм зорилго болох эерэг өөрчлөлтийг бүтээх, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хамтран ажиллах, хил дамнасан сүлжээг өргөжүүлэх зэрэг ач холбогдолтой.