АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ХӨХ ОД /THE BLUE STAR OF LIFE (TBSL)/

- Огноо: 2015/01/01 – 2016/01/01
- Байршил: Улаанбаатар
- Төсөв: 20,000,000₮
- Чиглэл: Монгол улсын 15-24 насны оюутан залуус болон ЕБС-ийн сурагчид
- Салбар: JCI Central
- Ангилал: Сайн дурын
Танилцуулга
Бидний 2015 онд шинээр хэрэгжүүлж байгаа "The Blue Star of Life" буюу "Амьдралыг Тэтгэгч Хөх Дэлхий" төслийн хүрээнд 15-24 насны оюутан залуусын дунд байгаль орчноо хамгаалах сэдвээр англи хэл дээрх эссэ-зохион бичлэг, илтгэлийн уралдаан зохион байгуулагдах юм.
Дэлхий, хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль экологийн тухай асуудалд өсвөр үеийнхэн анхаарлаа хандуулж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг "The Blue Star of Life буюу Амьдралыг Тэтгэгч Хөх Дэлхий" төсөл олгож байгаа төдийгүй зөвхөн англи хэл дээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Бид "The Blue Star of Life буюу Амьдралыг Тэтгэгч Хөх Дэлхий" уралдааны үндэсний ялагчаар зөвхөн #1 оролцогчийг тодруулах бөгөөд энэхүү үндэсний ялагч нь 2015 оны 10-р сард Женев хотноо байрлах НҮБ-ын Европ дахь төв оффисийн индрээс дэлхийн бусад улс орнуудын залуустай мөр зэрэгцэн өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх юм.
Төслийн зорилго
2015 онд JCI байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, НҮБ үүсэн байгуулагдсаны 70 жил ой тохиож байгаа түүхэн жилд зориулан JCI Монгол байгууллагын гишүүд бид "The Blue Star of Life буюу Амьдралыг Тэтгэгч Хөх Дэлхий" эссэ-илтгэлийн уралдаант шалгаруулалтыг зохион байгуулж Монголын өсвөр үеийнхэнд, мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, зорилгодоо хүрэх чин эрмэлзлэл, эх дэлхийгээ хайрлах үзэл санаа, түүгээр дамжуулсан эерэг сэтгэлгээ, өөрчлөлтийн эхийг хүүхэд, залуус өөрсдөөсөө бий болгох, өөрийгөө өөрчлөх, эргэн тойрныхондоо эерэг нөлөөллийг бий болгоход төлөвшүүлэх зорилготой юм.
