Back

ХОТЫН ШИЙДЭЛ

  • Огноо: 2014/01/01 – 2019/01/01
  • Байршил: УБ хот
  • Төсөв: 1₮
  • Чиглэл: ЕБС-ийн сурагчид, замын хөдөлгөөнд оролцогчид
  • Салбар: JCI Ulaanbaatar
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

Хотын шийдэл төслийг 2014 оноос эхлэн жил бүр Нийслэл хотод тулгамдаад буй асуудал 1 асуудлыг сонгон авч 1 асуудал 1 туршлага 1 шийдэл уриан дор шийдэл дэвшүүлэх замаар 5 жил хэрэгжүүлнэ. Урьдчилсан уулзалтууд, промушн парти зохион байгуулсан. Нийт 20 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэл түгээж, хэвлэлийн бага хурал, телевизийн нэвтрүүлэг хийсэн. “Хотын шийдэл” форумыг Замын түгжрэл сэдвээр Улаанбаатар хот, Зам тээврийн яамтай хамтран зохион байгуулсан. Мөн JCIМонгол байгууллага Зам тээврийн яам,“Зам тээврийн хүрээлэн”ТББ,“ITS Korea”,Норвеги улсын аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран “Тээврийн ухаалаг систем, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэх боломж хэрэгцээ”сэдэвт семинарыг амжилттай зохион байгуулсан.

Сургуулийн насны хүүхдүүдэд багаас нь замын хөдөлгөөний соёлыг таниулах, жолоочийн боловсрол олгох зорилготойгоор “Ногоон гэрэл, Цагаан шугам” сэдэвт сургалтыг 5 сургуулийн 1500 орчим хүүхдүүдэд заасан.

Төслийн зорилго

Нийслэл хотод тулгамдаад байгаа суурь асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох иргэд, төрийн бус байгууллага, төрийн байгууллага, бизнесийн байгууллага, донор байгууллагуудын оролцох оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд нөлөөлөх, залуучуудыг шийдэл дэвшүүлдэг хандлагад уриалж идэвхжүүлэх, хоорондын сүлжээг ашиглах, хамтран ажиллах зорилготой.