МИНИЙ МЭРГЭЖИЛ МИНИЙ ИРЭЭДҮЙ

- Огноо: 2017/02/01 – 2017/12/31
- Байршил: Улаанбаатар хот
- Төсөв: 1₮
- Чиглэл: ЕНБС-ын ахлах ангийн сурагчид
- Салбар: JCI Central
- Ангилал: Сайн дурын
Танилцуулга
Нийтлэг үндэслэл:
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сурч байх хугацаандаа амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргах шаардлага тулгардаг. Насан туршдаа ажиллах мэргэжлээ зөв сонгох гэдэг бол дан ганц хувь хүний хэрэг бус тухайн мэргэжлийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ болон цаашлаад улс эх орны хөгжлийн нэг гол тулгуур нь юм. Харин манай улсад ЕБС-ийн 12-р анги төгсөгчдийг мэргэжлээ хэрхэн сонгодог арга барил нь хуучирсан, уламжлалт бөгөөд нөгөө талаасаа төрөөс энэ талаар баримталдаг нэгдсэн бодлого дутмаг байдаг тул, ажил эрхлэлт болон хөдөлмөрийн зах зээлийн судалгаа байдаггүй зэргээс шалтгаалж эдгээр хүүхдүүд өөрт таарсан мэргэжлээ сонгох тал дээр алдаа их гаргасаар байна. Хавсралт дээр харуулсан дээд боловсролын нэгдсэн үзүүлэлт дэх графикаас харахад их дээд сургуульд элсэгчид болон төгсөгчдийн хооронд асар их зөрүүтэй байгаа нь харагдаж байна. Мөн ажил эрхэлж байгаа төгсөгчдийн тоо нийт төгсөгчдийн 50 орчим хувьтай тэнцэж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
Зорилт 1. Төслийн эхний жил буюу 2017-2018 онд монгол улсад ойрын жилүүдэд эрэлтэй байж болох 15 мэргэжлийг сонгох
Үйл ажиллагаа 1.1 Холбогдох яам тамгын газар болон бусад туршлагатай мэргэжилтнүүд, томоохон компаниудтай холбогдож судалгаа хийсний үндсэн дээр монгол улсад ойрын жилүүдэд эрэлтэй байж болох 15 мэргэжлийг сонгох танилцуулах
Зорилт 2. Эхний жил сонгосон 15 мэргэжлийн дагуу тухайн мэргэжлийн Эксетерт болох хүмүүсийг сонгох тухайн мэргэжлийг танилцуулах замаар ЕБС-ын сурагчид тухайн мэргэжлийн онцлогийг ойлгуулах тэдэнд мэргэжлээ зөв сонгоход нь нөлөөлөх
Үйл ажиллагаа 1.1 Сонгогдсон мэргэжилтнүүд тухайн мэргэжлийн үйл ажиллагааны агуулга буюу тус мэргэжилтэй хүмүүс юу юу хийж гүйцэтгэдгийг, тус мэргэжлийн ажил хийхэд шарлагатай чадавх шинж чанарын талаар танилцуулга 30 минутын нэвтрүүлгийг бэлтгэх.
Төслийн зорилго
ЕБС-ийн 12-р анги төгсөгчдийг ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход туслах, өөрийн нөөц чадамж, улс орны эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сонголтод ухамсартай хандах, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн амьдрах арга ухааны дадал чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ. Улмаар хөдөлмөрийн зах зээл дээрх мэргэжлийн боловсон хүчний эрэлт нийлүүлэлтийн зохистой төвшинг хангахад тус нэмэр болоход оршино.
Зорилтууд:
- ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүдэд хүүхдийн ирээдүйн мэргэжлийг хэрхэн зөв сонгох чиглэлээр мэдээ мэдээллээр хангах
- Ирээдүйн их сонголтын өмнө буй төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгоход нөлөөлж буй хүчин зүйлс, зайлшгүй анхаарах ёстой объектив, субъектив нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн одоо ба ирээдүйн эрэлт хэрэгцээ, тухайн салбарын дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага зэрэг асуудлуудаар салбарын шилдгүүд, амжилттай ажиллаж буй хүмүүсийн дуу хоолойг хүргэх
- Өнөөгийн төвшинд ЕБС-ийн төгсөгчдийн мэргэжил сонголтод бодитой судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт гарган холбогдох байгууллагуудыг мэдээ мэдээллээр хангах
- Өнөөгийн төвшинд тулгамдаад байгаа асуудлыг холбогдох яам тамгын газар болон мэргэжилтнүүдэд ойлгуулсны үндсэн дээр холбогдох судалгаануудыг жил болгон гаргадаг болгох
